top of page

Ногоон картын сугалаа (DV Lottery): 2027 оны байдал, өөрөө хэрхэн бүртгүүлэх, луйвраас хэрхэн сэргийлэх вэ

  • 9 hours ago
  • 7 min read

АНУ-ын НОГООН КАРТын сугалааг мэдэхгүй хүмүүс Монгол гэлтгүй дэлхийд бараг үгүй билээ. Тус сэдвийг тойрсон маш их мэдээ мэдээлэл байдаг бөгөөд тэр тусмаа сүүлийн үеийн Америкийн цагаачлалын бодлого буюу Трампын бодлого гэж нэрлэгдэх асуудлуудын дунд томоохон сэдэв хэвээр.


Юуны өмнө дараах товч ойлголтыг нэн түрүүнд хүргэе:

  • 2026 оны 8 дугаар сарын 13-ны байдлаар DV-2027-ын **бүртгэл хараахан нээгдээгүй** байна. Хэвийн жилүүдэд 10–11 дүгээр сард нээгддэг байсан бүртгэл 8 гаруй сараар хойшилсон.

  • Хөтөлбөр **цуцлагдаагүй**. Гэхдээ 2025 оны 12 дугаар сараас хойш АНУ-ын Төрийн Департамент **DV виз олгохоо түр зогсоосон** хэвээр байна.

  • **10 дугаар сарын 15-нд нээгдэнэ" гэх мэтээр тархаж буй мэдээллүүд шиг тодорхой огноо албан ёсоор зарлагдаагүй ба сошиалд тарж буй огноонууд бол таамаг юм.

  • Харин бүртгэл нээгдэхэд урьдчилан анхааруулах хугацаа маш богино байх магадлалтай нь үнэн. **Одооноос бэлдээгүй хүн амжихгүй эрсдэл бодитоор харагдаж байна.**

Бүртгэл нь **үнэ төлбөргүй** гэж яригддаг ч энэ нь зөвхөн $1-ийн улсын хураамжтай. Танаас их мөнгө нэхэж байгаа үйлчилгээ үзүүлэгчдээс болгоомжлох буюу яг юуны тулд тус зардлыг гаргах вэ талаараа тус бүрнээ хариуцлагатай хандахыг зөвлөж байна.

Тэгвэл яг өнөөгийн нөхцөл байдлын талаар?


Виз олголт түр зогссон

2025 оны 12 дугаар сарын 23-наас эхлэн АНУ-ын Төрийн департамент diversity визийн бүх олголтыг зогсоосон. Шалтгаан нь Brown их сургууль дээрх буудлага болон MIT-ийн профессорыг хөнөөсөн хэрэгт DV хөтөлбөрөөр АНУ-д орсон этгээд сэжиглэгдсэнтэй холбоотой бөгөөд хөтөлбөрийн шалгалт, баталгаажуулалтын журмыг эргэн харах зорилготой гэж тайлбарласан.


Практик утга нь:

- Сонгогдсон хүмүүс өргөдлөө өгч, ярилцлагадаа орж болно.

- Гэхдээ ярилцлага амжилттай болсон ч **виз олголт хийгдэхгүй хүлээгдэнэ**

- Үл хамаарах зүйл байхгүй гэж албан ёсоор мэдэгдсэн.

- Аль хэдийн олгогдсон визүүд хүчингүй болоогүй.


Үүнтэй зэрэгцэн USCIS 2025 оны 12 дугаар сарын 19-нд бодлогын санамж гаргаж, DV-ээр статус солих

(I-485) хүсэлт гаргасан бүх мэдүүлгийг түр зогсоосон.


DV-2026 сонгогдогсдын дуусах гэж байна

DV-2026-д сонгогдсон хүмүүсийн эрх 2026 оны 9 дүгээр сарын 30-нд дуусна. Одоогийн хориг зогсолт энэ хугацааг сунгахгүй — хуулиар тогтоосон эцсийн хугацаа юм. Энэ нь одоо байгаа энэ төрлийн цагаачлал хүсэгчлэл хамгийн хурц асуудал болоод байгаа.


DV-2027: бүртгэл хэзээ нээгдэх нь хараахан тодорхойгүй

Төрийн департамент бүртгэлийн эхлэх огноог "боломжийн даруй" зарлана гэсэн боловч өнөөг хүртэл огноо гараагүй. Харин сонгогдогсдын виз мэдүүлэх хугацаа нь **2026.10.01 – 2027.09.30** хэвээр байна гэдгийг баталсан.


Сүүлийн үед сошиал сүлжээ болон зарим хуульчдийн зүгээс тодорхой огноо нэрлэсэн зарлал тарж хүмүүс ихээр төөрөгдөлд орох болон сандралд орох асуудлууд гарч байгаа учраас бид тус нийтлэлийг албан ёсны эх сурвалжийг дахин шалган та бүхэнд мэдлэг мэдээлэл хүргэж буй билээ:


  • Төрийн департаментын DV-2027-ын албан ёсны мэдэгдэл 2025 оны 11 дүгээр сарын 5-наас хойш шинэчлэгдээгүй.

  • `dvprogram.state.gov` дээр өнөөдрийг хүртэл *"Entries are not being accepted at this time"* гэсэн байна.

  • Ямар ч тодорхой огноо албан ёсоор зарлагдаагүй


Харин мэдээллүүдийг тэд хаанаас үндэслэж олон түгээж байж болох талаар:


1. Түүхэн жишээн дээр тулгуурласан таамаг. DV ердийн жилд 10 дугаар сарын эхээр нээгддэг байсан:


DV 2024-DV 2027
DV 2024-DV 2027

Тиймээс олон жилийн анализаас харвал мэдээж таамаг үндэслэлтэй. Харин та бүхэн дор бүрнээ үнэн зөв мэдлэг сайтай байх нь алив эрсдлээс сэргийлэх бүрэн боломжтой юм.


2. Хоёр огноог андуурсан. 2026 оны 10 дугаар сарын 1 бол DV-2027-д сонгогдсон хүмүүсийн виз мэдүүлэх хугацаа эхлэх өдөр — бүртгэл нээгдэх өдөр биш. Энэ хоёрыг хольж ойлгох нь маш түгээмэл.


Яагаад энэ нь чухал вэ? Хуурамч огноо нь хоёр талдаа хортой: нэг талаас хүмүүс "хугацаа бий" гэж тайвширч бэлтгэлээ хойшлуулна; нөгөө талаас энэ төрөл дээр мэргэшсэн луйврын сэдэлтэнгүүд дэлхийн олон оронд гарч ирж яг ийм огноог ашиглан "яараарай, өнөөдөр хаагдана" гэж шахаж шууруулж мөнгө олдог жишиг элбэг байдаг байна.


АНХААРАХ: Огноог `dvprogram.state.gov` эсвэл `travel.state.gov` дээрээс өөрөө давхар шалга. Тэнд байхгүй бол — байхгүй гэсэн үг юм.


Түүхэн жишээ: 2017 онд техникийн доголдлоос болж DV-2019-ийн бүртгэлийг дахин эхлүүлэхэд шинэ цонх 10 дугаар сарын 18-нд нээгдсэн. Өөрөөр хэлбэл урьдчилан анхааруулах хугацаа маш богино байж болох жишээ юм.


eVendow Consulting Firm-ийн зөвлөмж: DV-г үндсэн төлөвлөгөө болгож болохгүй. Энэ бол нэмэлт боломж. Гэхдээ боломж нээгдэхэд бэлэн байх нь хамгийн зөв стратеги. Гол анхаарах зүйл бол, энэ нэг төрлийн Цагаачлалын виз буюу АНУ-д байнгын оршин суух хүсэлтийн эхлэл тавигдаж буй. Энэ тал дээр маш том алдаа, эндүүрэл гаргасаар л байгаа.

Жишээ нь тус оролдлогыг хэдийнэ хийгээд сонгогдоогүй ч олон жилийн дараа хэзээ нэг цагт та аялах, сурах гэх зэрэг түр хугацааны цагаачлалын зорилго агуулаагүй виз мэдүүлэх үед энэ нь зөрчил болж харагдах, тухайн оффицер таны визийг түтгэлзэх эсэх нь түүний эрх болж үлддэг бодит асуудал.

Тиймээс хэрсүү, хариуцлагатай хандаж тус сугалааны зарчмаар ногоон карт мэдүүлэх сонголтыг хийхийг анхааруулж байна.

2. Хэн оролцох эрхтэй вэ?

Монгол Улс DV-д оролцох эрхтэй орнуудын жагсаалтад байдаг.


Үндсэн 2 шаардлага:


1. Төрсөн улс. Та Монголд төрсөн байх (эсвэл эхнэр/нөхөр, эцэг эхийнхээ төрсөн улсаар нэр дэвших тусгай тохиолдол).

2. Боловсрол эсвэл ажлын туршлага. 12 жилийн боловсрол эзэмшсэн байх, эсвэл сүүлийн 5 жилд дор хаяж 2 жилийн туршлага шаарддаг мэргэжлээр 2 жил ажилласан байх.


Бие даан тус мэдүүлгийг илгээхдээ анхаарах зүйлс:


  • Нэг хүн зөвхөн нэг удаа бүртгүүлнэ. Хоёр удаа бүртгүүлбэл бүх өргөдөл хүчингүй болно.

  • Гэрлэсэн хүмүүс тус тусдаа бүртгүүлж, бие биеэ dependent ээр оруулж болно — энэ нь хууль ёсны бөгөөд боломжийг хоёр дахин нэмэгдүүлэх боломжтой

  • 21 нас хүрээгүй, гэрлээгүй бүх хүүхдээ заавал оруулна: төрсөн, үрчилсэн, дагавар хүүхэд ч мөн адил. Хамт явахгүй байсан ч оруулах ёстой. Орхигдуулсан хүүхэд бол хамгийн түгээмэл татгалзлын шалтгаануудын нэг.


3. Шинэ дүрэм: DV-2027-д юу өөрчлөгдсөн бэ?


2026 оны 4 дүгээр сарын 10-наас хүчин төгөлдөр болсон шинэ журмаар:

DV requirement
DV requirement

Өмнө нь паспортгүй хүн ч бүртгүүлж чаддаг байсан бол одоо боломжгүй болсон байна.

Дээрх бэлтгэл хангагдаагүй тохиолдолд бүтэн нэг жилийг алдаж дараа жилийг хүлээнэ гэсэн үг юм.


4. Хамгийн чухал хэсэг: бүртгэл $1


  • Албан ёсны цорын ганц вэбсайт: `dvprogram.state.gov`** — өөр байхгүйг сайтар анхаарах

  • АНУ-ын Төрийн департамент танд имэйл илгээхгүй. Сонгогдсон эсэхээ та өөрөө confirmation number-ээрээ шалгана.

  • Сонгогдсоны дараа бөглөх **DS-260 маягт нь ч мөн үнэ төлбөргүй.**

  • Хожсон гэж баяр хүргэсэн имэйл, "шимтгэл шилжүүлэх" хүсэлт ирвэл — 100% луйвар.


Луйврын 7 шинж тэмдэг: (олон улсад гардаг нийтлэг байдлаар)


1. "Бид таныг сугалаанд хожиход баталгаа өгнө". **Хэнд ч ийм эрх, боломж байхгүй **

2. Албан ёсны биш вэб хаягаар (`state.gov`-оор төгсдөггүй) бүртгүүл гэдэг.

3. Таны confirmation number-ийг өгөхгүй. Өөрсдөө хадгална гэж хэлэх. Энэ бол хамгийн аюултай нь — дараа нь таныг сонгогдсон эсэхийг мэдэхийн тулд тэдэнд дахин мөнгө төлөх боломж үүсгэх гэх зэргээр ажиллах арга байдаг .

4. "Хожсон байна" гэсэн имэйл, утасны дуудлага ирнэ.

5. Western Union, крипто, хувь хүний данс руу мөнгө шилжүүл гэнэ.

6. Бүртгэл нээгдээгүй байхад "яараарай, өнөөдөр хаагдана" гэж шахна.

7. Гэрээ, баримт, албан ёсны хаяг байхгүй этгээдүүд гэх зэрэг нь өнөөг хүртэл дэлхийн олон орны American Dream ээр тоглож мөнгө олдог луйвар байдаг байна.


5. Өөрөө бүртгүүлж болох уу?


Энэ ажлыг ихэнх хүн өөрөө хийх бүрэн боломжтой.

Урьдчилан бэлтгэх (өнөөдрөөс)


1. Гадаад паспорт — хүчинтэй, хугацаа нь дуусаагүй.

2. Паспортын био хуудасны скан — JPEG, тод, гэрэлтэлтгүй, 5 MB-аас бага.

3. Цээж зураг — сүүлийн 6 сард авахуулсан. Цагаан/цайвар дэвсгэр, малгай нүдний шилгүй, инээмсэглэлгүй. (Техникийн нарийн шаардлагыг DV-2027-ын албан ёсны заавар гарахад дахин шалгана.)

4. Гэр бүлийн гишүүн бүрийн зураг тус тусдаа.

5. Боловсролын баримт — өөрт хадгална, бүртгэлд хавсаргахгүй ч ярилцлагад хэрэгтэй.

6. Идэвхтэй имэйл хаяг — 1 жилээс дээш хугацаанд ашиглах.


Бүртгэл нээгдэхэд


1. `dvprogram.state.gov` руу орно. Хаягийг гараар бичнэ — хайлтын сурталчилгаан дээр дарж болохгүй.

2. Маягтыг **латин үсгээр, паспорт дээрх бичиглэлийн яг адилаар** бөглөнө.

3. Гэр бүл, хүүхдүүдийн мэдээллийг бүрэн гүйцэд оруулна.

4. Зураг болон паспортын сканыг хавсаргана.

5. $1 хураамж төлнө.

6. **Confirmation number-ээ хадгална.** Дэлгэцийн зураг ав, хэвлэ, имэйлдээ илгээ, хэд хэдэн газар хадгал. Энэ дугааргүй бол та үр дүнгээ шалгаж чадахгүй.

7. Үр дүн гарах өдрөөс хойш `dvprogram.state.gov/ESC` дээр өөрөө шалгана.


Хамгийн түгээмэл 6 алдаа


  • Хоёр удаа бүртгүүлэх (гол төлөв "хоёр газар давхар өгье" гэсэн санаанаас) → бүх өргөдөл хүчингүй.

  • Хүүхдээ орхих → сонгогдсон ч татгалзана.

  • Нэр, овгоо буруу бичих (паспорттой таарахгүй).

  • Зургийн шаардлага хангаагүй → автоматаар хасагдана.

  • Confirmation number алдах.

  • Хугацаа дууссан паспорт ашиглах.

  • Онлайн төлбөр төлөх системийг ашиглах туршлагагүй эсвэл зарим алдаа системд гарах гэх зэрэг


6. Хэрэв тусламж шаардлагатай тэй гэж үзвэл,


Дээрх зааврыг уншаад өөрөө хийх боломжийг бид бүрдүүлж өгөхийг зорьж тус нийтлэлийг хүргэж байгаа билээ. Мэдлэг мэдээлэлтэй байснаар гарч болох луйвар эсвэл алдаанаас сэргийлэх бүрэн боломжтой юм.

Гэсэн хэдий ч зарим тохиолдолд туслалцаа үйлчилгээ нэн шаардлагатай гэж үзсэн зарим харилцагчдад бидний зүгээс үйлчилгээ үзүүлэх боломжийг нээж өгч байна.

Тухайлбал,

- Интернэт, компьютерийн хэрэглээ хязгаарлагдмал (ялангуяа хөдөө орон нутагт).

- Англи хэлний мэдлэг хангалтгүй, маягтыг буруу ойлгох эрсдэлтэй.

- Гэр бүлийн бүтэц төвөгтэй (хойд хүүхэд, өмнөх гэрлэлт, үрчлэлт).

- Бүртгэл нээгдэх үед ажлын ачаалалтай, эсвэл хугацаа нь маш богино байх гэх мэт нөхцөлд байгаа хүмүүсийг бид сонгон бидний хүчин чадал, ачаалалд тохируулж зөвхөн 70 харилцагчийг хүлээн авах боломжтой байна.


Бид бүртгэл бүрийг нэг бүрчлэн шалгаж, гэр бүлийн бүтцийг тодруулж, паспорт, зургийн шаардлагыг баталгаажуулж ажиллах бөгөөд энэ ажлыг чанартай гүйцэтгэхэд цаг хугацаа шаардана. Хэт олон хүн авбал чанар унах боломжтой — тиймээс бид тоог урьдчилж хязгаарлан тогтоогоод байна.


70 хүрмэгц бүртгэлээ хааж, дотоод ачаалал, зохион байгуулалтаа тэнцвэржүүлэхдээ анхаарах болно. Энэ нь борлуулалтад анхаарсан бус чанартай ажиллахад чиглэсэн шийдвэр юм.

Хэрхэн бидэнтэй ажиллах вэ: 2 үе шаттай


Бүртгэл хэзээ нээгдэх нь тодорхой өдрөө зарлаагүй байгаа тул 2 үе шаттайгаар ажиллах нь оновчтой.


  1. 1-р шат — Бэлтгэлийн шалгалт (үүгээр нээгдэж байна)


Бид таны материалыг шалгаж, бүртгэл нээгдэхэд бэлэн эсэхийг баталгаажуулна:


- Гадаад паспортын хүчинтэй байдал, хугацаа

- Гэр бүлийн бүтэц — 21 хүртэлх насны бүх хүүхэд бүрэн орсон эсэх (хойд, үрчилсэн хүүхэд орно)

- Боловсрол/ажлын туршлагын шаардлага хангаж байгаа эсэх

- Зургийн техникийн шаардлага

- Хувийн бэлтгэлийн жагсаалт


  1. 2-р шат — Бүртгэл (бүртгэл албан ёсоор нээгдэхэд)


- Албан ёсны сайт дээр маягтыг бөглөх

- Паспортын скан, зураг хавсаргах

- $1 улсын хураамж төлөх

- Confirmation number-ийг тань шууд шилжүүлэх


Бидний амлахгүй зүйлс:


- Бид таныг сонгогдоно гэж амлахгүй. Хэн ч амлах эрхгүй юм.

- Бид бүртгэлийг илүү "хүчтэй" болгож чадахгүй. Сонголт бол компьютерийн санамсаргүй сонголт.

- Бид таны confirmation number-ийг барьцаалахгүй. Бүртгэл дуусмагц дугаарыг тань шууд гардуулж, хэд хэдэн газар өөрөө хадгалахыг зөвлөнө.

- Бид танаас нуух зүйлгүй ба дээрх зааврыг уншаад өөрөө хийвэл яг л ижил үр дүнтэй байх болно.


7. Сонгогдсоны дараах ажил — бидний гол давуу тал


Олон хүн хараахан мэддэггүй, туршлагагүй байдаг зүйл нь: сонгогдох нь эхлэл болохоос төгсгөл биш буюу ингээд боллоо гэсэн үг биш юм.


Сугалаанд сонгогдох бол зөвхөн "ногоон картны өргөдөл гаргах эрх" юм.

Үүний дараа:

- DS-260 цагаачлалын өргөдөл бөглөх

- Иргэний бүртгэлийн бичиг баримт бүрдүүлэх

- Эрүүл мэндийн үзлэг

- Элчин сайдын яамны ярилцлагад бэлтгэх

- Санхүүгийн нотолгоо, public charge асуудлыг шийдэх

- АНУ-д ирсний дараах ногоон картын эцсийн процесс зэргээр үргэлжилнэ.


Энэ шатанд алдаа гаргавал сонгогдсон ч виз авахгүй үлдэх нь элбэг. Бид энэ бүх процессыг эхнээс нь дуустал хариуцан ажиллах чадвартай — үүгээрээ зөвхөн бүртгэл хийж өгөөд алга болдог үйлчилгээнүүдээс ялгаатай юм.


Бид бүртгэлээ ирүүлсэн бүх үйлчлүүлэгчдийг хүлээн авах боломжгүй ба тусламж нэн шаардлагатай байдлаар сонгон шалгаруулж ажиллахыг урьтал болгох ба тодорхой хэмжээний үйлчилгээний төлбөртэй байх болно.

Хэрвээ та өөрийгөө DV Lottery оролцоход дээр дурьдсан тусламж дэмжлэг хэрэгцээтэй нэгэнд тооцож байгаа бол энд дарж бидэнд бүртгэлээ ирүүлж баталгаажуулаарай.

8. Албан ёсны эх сурвалжууд


Бүх мэдээллийг дараах хаягаас дахин нягтлаарай:


- **DV бүртгэл ба үр дүн:** dvprogram.state.gov

- **Хөтөлбөрийн албан ёсны мэдээлэл:** travel.state.gov → Diversity Visa Program

- **Виз олголтын зогсолтын мэдэгдэл:** travel.state.gov/content/travel/en/News/visas-news

- **АНУ-ын Элчин сайдын яам, Улаанбаатар:** mn.usembassy.gov

- **USCIS:** uscis.gov





**Evendow Immigration Consulting**

АНУ-ын цагаачлалын зөвлөх үйлчилгээ


*Энэхүү нийтлэл нь ерөнхий мэдээллийн зорилготой бөгөөд хуулийн зөвлөгөө биш болно.

 
 
 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page