GREEN CARD SPONSORSHIP - ыг ойлгох нь,
- 3 hours ago
- 4 min read
АНУ-д шилжин суурьших буюу байнгын оршин суугч болох замыг судалж байгаа Монголчууд төдийгүй дэлхийн бусад орны оршин суугчдид дунд маш түгээмэл нэгэн гаргалгаа нь хэмээн ойлгодог,
Байнгын Оршин Суух Эрх олгодог төрөл бол "EB-3."- Employment Based 3rd Reference (ажил хөдөлмөрт тулгуурласан 3-р төрөл) билээ.
Тэгвэл Монгол иргэдийн тухайд АНУ-д виз, цагаачлалын асуудалд маш хянуур, мэдлэг судалгаатай хандахыг eVendow Consulting Firm-ийг зүгээс үргэлж санал болгодог тул энэ тус төрлийн визийг хялбаршуулсан байдлаар ойлгоход нь дэмжлэг болох зорилгоор удаагийн бичвэрээ хүргэж байна.
EB-3 гэж юу вэ?
АНУ-ын цагаачлалын хуульд Employment-Based, өөрөөр хэлбэл Green Card-ын (байнгын оршин суух эрх) хэд хэдэн ангилал байдаг. EB гэдэг нь "Employment-Based" буюу ажил хөдөлмөр дээр суурилж тухайн гадны иргэнд АНУ-д байнгын оршин суугчийн эрхийг олгох зохицуулалт юм.
Тэдгээрийг, EB-1, EB-2, EB2NIW, EB-3 болон EB5 гэх байдлаар ангилсан байдлаар тус тусын шалгуур үзүүлэлт, журмын дор хянан Цагаачлалын Албанаас зөвшөөрөл олгодог.
EB-3 бол АНУ-ын ажил олгогч таны ажлын байрны хүсэлтийг дэмжин, танд ажилын байрны санал тавьж, улмаар таны байнгын оршин суух эрхийг албан ёсоор дэмжих үүрэг хүлээнэ. Өөрөөр хэлбэл энэ нь ажил олгогч заавал байх шаардлагатай, Ажил олгогч - Хөдөлмөрийн Яам - Цагаачлалын Албаны харилцаа юм.
Цагаачлалын албаны хууль дүрмийн дагуу гурван төрлийн түвшний ажилчдыг тухайн ажил олгогчид спонсор хийх байдлаар байгууллагынхаа санхүүгийн батлан даалт болоод бусад шаардсан үзүүлэлтүүдийг ханган харуулсны үндсэн дээр мэдүүлэг өгч хянан шалгуулдаг байна.
EB-3-т хэн хамаарах вэ?
Дараах гурван дэд ангиллын аль нэгд ажилтнаа хамруулах (одоогийн эсвэр ирээдүйн ажилтан) боломжтой:
1. Skilled Workers (EB-3B)— Мэргэшсэн ажилчид
Хамгийн их ашиглагддаг ангилал. Энэ нь хамгийн багадаа хоёр жилийн мэргэжлийн туршлага эсвэл тусгай сургалт шаарддаг ажил мэргэжлүүдэд хамаарна. Жишээ нь: барилгын инженер, IT техникч, эрүүл мэндийн ажилтан гэх мэт. Их дээд сургуулийн диплом заавал шаардлагагүй — харин тухайн мэргэжлийн туршлага, зөвшөөрөл, сертификат чухал.
2. Professionals (EB-3A)— Мэргэжилтнүүд
Хамгийн багадаа дөрвөн жилийн их дээд сургуулийн зэрэг шаарддаг ажил мэргэжлүүд. Тухайлбал, нягтлан бодогч, багш, менежер гэх мэт. Таны мэргэжлийн зэрэг нь тухайн ажлын байрны шаардлагатай шууд нийцэх ёстой.
3. Unskilled Workers (EB-3C) — Бусад ажилчид (other)
Хоёр жилээс доошхи хугацааны туршлага шаардсан ажлуудад хамаарах ангилал. Агуулахын ажилчин, гал тогооны туслах, үйлдвэрийн оператор, гэр бүлийн тусламжийн ажилтан (home health aide) гэх мэт.
Харин ажлын ур чадвар, хэлний мэдлэг гэх зэрэг бусад шалгуур үзүүлэлт нь визнээс гадна тухайн ажил олгогчдын сонгон шалгаруулах үзүүлэлтээр шийдвэрлэгддэг.
Тус төрөл нь маш олон мэдүүлэг хүлээн авч ачаалал өндөр байдгаас гадна жил тутамд олгох визний тоо үргэлж дүүрч, очер үүсдэг.
АНУ-ын Цагаачлалын алба буюу USCIS-ийн хамгийн сүүлийн байдлаар нийтэлсэн мэдээллээс үзвэл — 2025 оны санхүүгийн жилд нийтдээ 77,302 EB-3 I-140 мэдүүлэг хүлээн авсан байна.
Үүнээс 51,763 нь амжилттай зөвшөөрөгдсөн бөгөөд зөвхөн 1,217 буюу 2.3 хувь нь татгалзсан хариу авчээ.
Өөрөөр хэлбэл, 97.7% амжилттай зөвшөөрөгдсөн байна.
Харин — 61,279 кейс ачааллаас болж одоо ч хариугаа хүлээж байгаа аж. Тэд зөвшөөрөл авах магадлал өндөр боловч, системийн ачаалал өндөр байгаагийн улмаас шийдвэрлэлтийн процесст хэдэн жил үртэлх хүлээлт үүсч болдог гэсэн үг юм.
Процесс хэрхэн явагддаг вэ?
EB-3 бол шууд нэг мэдүүлэг илгээснээр авч болох төрөл биш гэдгийг нэн түрүүнд ойлгох — хэд хэдэн шат дамждаг, олон жил үргэлжилдэг процесс.
Ерөнхий дарааллыг доор сийрүүлбэл:
1-р шат: PERM Labor Certification
Ажил олгогч эхлээд АНУ-ын Хөдөлмөрийн яаманд (Department of Labor, DOL) хандаж, таны ажлын байранд тохирох байдлыг болоод тус албан тусшаалд Америк иргэн олдоогүйг нотолно. Энэ процессыг PERM гэж нэрлэдэг. Ажил олгогч тодорхой ажилчин хайсан байдлыг баримтжуулж, дотоодод ажилд авах оролдлого хангалттай хийсэн болохыг батлаж санхүүгийн баримтууддаа тулгуурлан харуулах үүрэгтэй.
2-р шат: I-140 Petition
PERM зөвшөөрөгдсөний дараа ажил олгогч АНУ-ын Цагаачлалын агентлаг (USCIS)-д I-140 маягтаар хүсэлт гаргана. Энэ маягт нь "Манай компани энэ хүнийг ажилд авахыг хүсч байна, тэдэнд green card олгох үндэслэлтэй юм" гэсэн албан ёсны хүсэлт хэмээн ойлгож болно. Тус шатанд түргэвчилсэн байдлаар эсвэл энгийн байдлаар мэдүүлгээ өгснөөс хамаарч харилцан адилгүй цаг хугацаанд хариугаа хүлээх болно.
3-р шат: Priority Date ба хүлээлт
I-140 зөвшөөрөгдсөний дараа "priority date" буюу таны дарааллын огноо тогтоогдоно. АНУ жил бүр улс тус бүрт тодорхой тооны green card хуваарилдаг. Монгол улс "Rest of World" буюу "Дэлхийн бусад орнууд" гэсэн ангилалд багтаж дараалалд ордог. Хүлээлтийн хугацаа ангилалаас хамааран хэдэн сараас хэдэн жил хүртэл байж болно.
4-р шат: Adjustment of Status эсвэл Consular Processing
Таны priority date ирэхэд: хэрэв та АНУ-д аль хэдийн байгаа бол "Adjustment of Status" (I-485 маягт) замаар АНУ-д байхдаа green card хүсэлт гаргана. Хэрэв та гадаадад байгаа бол "Consular Processing" замаар Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яаманд ярилцлагад орсноор ногоон картын эцсийн зөвшөөрлийн хариуг хүлээн авах боломжтой болно.
ТОДРУУЛГА:
2026 оны 5 дугаар сарын Visa Bulletin мэдээлээс үзвэл, тус төрлийн Priority Date нь 3 жил гарангийн дараа эцэст нь 2 дугаар сараас эхлэн CURRENT буюу очергүй төлөвт шилжсэн байна. Тус дараалал сар бүр шинэчлэгддэг учраас тус мэдээллийг цаг үеийн нөхцөл байдлыг мэдээлэл хэмээн хүлээн авах бөгөөд цаашид сар бүрт өөр болохыг анхаарна уу.
Тус байнгын оршин суух эрхийн мэдүүлгийг илгээх болоод хянан гардаж үйлдэх нь ажил олгогч гардан хийх шаардлагатай байдаг тул нэн түрүүнд танд ажлын байр, ажил олгогч хэрэгтэй юм.
Мөн нэгэн эндүү ойлголт байдаг нь:
Би заавал тухайн газар ажилласан ажилладаг байх шаардлагатай хэмээн ойлгодог. Буруу ойлголтоосоо болж боломжоо алдсан нэг бус хүмүүс байдаг байна.
Зөв тайлбар нь:
Тухайн байгууллага одоо ажиллаж байгаа ажилчин нь хэрвээ цаашид урт хугацаанд ажиллахад хангалтгүй визний ангилалтайгаа Америкт амьдардаг бол, эсвэл өөрт нь ажилладаггүй ч ажиллуулахыг хүсч буй мэргэжилтнийг гадаадаас болон дотоодоос аль ч байдлаар спонсор хийж ажлын санал тавих боломжтой. Харин тухайн ажил горилогч АНУ-д ажиллах хууль ёсны эрх хараахан байхгүй тохиолдолд тус ажлын байранд ажиллах нь хууль зөрчсөн явдал юм.
Түгээмэл тохиолддог луйвар:
Ногоон картанд спонсор хийж өгөх болно, цалингүй болон хөдөлмөрийн хөлснөөс бага цалинтай ажиллуулах зэргээх хууль зөрчөөд зогсохгүй хянан шалгалтын явцад тогтоогдож виз түтгэлзээд зогсохгүй цаашид АНУ-ын ямар нэг виз авах боломжгүйд хүртэлх томоохон эрсдэл үүрсэн багагүй жишээ практикт байдаг.
Манай байгууллага нь АНУ-аас гадны орнуудаас тус төрөлд тухайлан ажиллаж менежментийн үйлчилгээ үзүүлэгч албан ёсны агентлагуудаас ажлын байранд спонсор хийж ажилд авах боломжтой ажил олгогчдын саналыг тогтмол хүлээн авч байгааг үүгээр дуулгахдаа таатай байна.
Эдгээр болон бусад олон мэдээлэл нийтлэлийг eVendow вэб сайтаас хүлээн авахаас гадна бидэнд хандан өөрт тохирох консалтинг үйлчилгээг авах боломжтой юм.
Холбоо тогтоох: admin@evendow.com
Косалтинг сонгох бол энд дарна уу
Тодруулга: тус нийтлэл нь хууль эрх зүйн зөвөлгөө биш бөгөөд, мэдлэг мэдээлэл олгох зорилготой юм.



Comments