top of page

Америкт дасан зохицоход туслах өсвөр насныхан, оюутан залуус, гэр бүлд зориулсан хөтөлбөр

  • Writer: eVendow Consulting Firm
    eVendow Consulting Firm
  • Oct 30
  • 3 min read

Америкт, шинэ орчинд сурч, амьдрах гэж очсон Монголын өсвөр насныхан болон гэр бүлүүдийн хувьд хамгийн том сорилт нь Англи хэл эсвэл академик хичээл ч бус харин тэндхийн амьдралын хэмнэл, соёлд хурдан дасан зохицох явдал байдаг. Сургуулийн өдөр тутмын дэг журам, ангийн соёл, үе тэнгийнхний харилцаа, хошигнол, сошиал орчны дарамт эсвэл үл ойлголцол гэх мэт олон зүйлийг хэрхэн ойлгож, хүлээж авахаа мэдэхгүйгээсээ болж олон хүүхэд эхний саруудад урам хугарч, ганцаардаж, өөрийгөө гадаад хүн мэт мэдрэх гэх мэт олон бэрхшээлүүдтэй нүүр тулж, даамжирвал энэ нь сурлагын чанарт нөлөөлөх, Монгол руугаа хурдан буцахыг хүсэх, санамсаргүй байдлаар хууль журам зөрчих, асуудалд өртөх гэх мэт бэрхшээлүүдтэй нүүр тулах тохиолдлуудын талаар олон гэр бүл бидэнтэй хуваалцаж тусламж хүсдэг билээ.

Монгол болон бусад орноос АНУ-д шинээр нүүн очиж буй хүмүүс, гэр бүлүүдэд бүх төрлийн виз, цагаачлалын асуудлаар мэргэжлийн зөвлөх үйлчилгээг үзүүлдэг, Улаанбаатар хотод шинэ салбар оффисоо нээснийг тохиолдуулан eVendow Зөвлөх Фирм нь дээрх асуудал, эрсдэлүүдийг багасгахад бодит хувь нэмэр болох "Teen HUB — USA Readiness" хөтөлбөрийг эхлүүлж байна. 

USA Rediness Session
USA Rediness Session

Тус хөтөлбөр нь олон арван бодит жишээ, бэрхшээл, амжилтуудад үндэслэснээрээ онцлогтой. Мөн өсвөр насныханд зориулсан хөтөлбөрийн сургагч багшаар хөтөлбөрийн төлөөлөгч (ambasador)-өөр өсвөр насны, Монголд төрж, Америкт өссөн, ахлах сургуулийн сурагч сонгогдсон нь хөтөлбөр илүү үр дүнтэй байх онцлог юм. Багш ба сурагчид нэг үеийн байх нь хоорондоо хамгийн хялбараар ойлголцож, илтгэл үнэмшил төрүүлж хамтрал үүсэх нь дамжиггүй. 

1 сарын турш үргэлжлэх, 8 удаагийн танхимын хөтөлбөрийн агуулга нь Монголд төрж, Америкт өссөн Монгол хүүхдийн бодит туршлагад үндэслэхээс гадна бүх хичээлүүд Англи хэл дээр явагдах тул сурагчдын өдөр тутмын Англи хэлний ярианы ур чадварыг сайжруулах болно.


Хичээлийн сэдвүүдээс дурьдвал:

  • Америк дах улсын сургуулийн дэг журам, цагийн хуваарь бусад соёл

  • Найз нөхдийн харилцаа, хэллэг, хошигнол

  • Баярын өдрүүд болон өдөр тутмын дүрэм журам, аюулгүй байдлын ухамсар

  • Зөв хоолны сонголт, дэлгүүр хэсэх, тээврийн хэрэгслээр зорчих соёл

  • Сэтгэл санаа гундах, гэрээ санах үеийг хэрхэн давах

  • Өдөр тутмын Англи хэлний дадлага, ярианы хэл гэх мэт.

Энэ бол “Англи хэлний дамжаа” биш —👉 Америкт сурах, ажиллах, амьдрах урьдчилсан дадлага, оюун санаа болон сэтгэлзүйн бэлтгэл байх болно.


Энэ хөтөлбөр хэнд зориулагдсан бэ:

Хөтөлбөр дараах гурван төрлийн сурагчдад зориулагдсан ба бид одоогоор Teen HUB хөтөлбөрт элсэлт авч байна:

  1. Teen HUB: Өсвөр үеийнхэнд зориулсан “глобал бэлтгэл”

  2. Youth HUB: Оюутан залууст зориулсан “J-1 соёлын солилцоо болон оюутны амьдрал ба карьер бэлтгэл”

  3. Adult HUB: Гэр бүл, эцэг эх, мэргэжлийн хүмүүст зориулсан “гадаад дах амьдралд дасан зохицох хөтөлбөр, өрнө ба дорнын соёлд дасах”

Бүх хөтөлбөрийг тухайн улсад амьдарч, сурч, ажиллаж буй туршлагатай Амбасадор төлөөлөгч нар удирдан явуулах онцлогтой. Тэдний зорилго бол мэдлэг дамжуулах бус харин туршлага, мэдээлэл, итгэл, хандлагаа хуваалцах юм.

Үүсгэн байгуулагчийн сэтгэгдэл:

“Би хоёр хүүхдийн ээж. Нэг нь АНУ-д төрж өссөн, нөгөө нь Монголд төрж, АНУ-д өссөн. Тэдний ялгаа, давуу тал болон тэдэнд тулгарсан сорилтыг би бодитоор харж, хамт туулж 10 жил Америкт амьдарчээ. Мөн Монгол болон бусад орноос АНУ-д шинээр нүүн очиж буй хүмүүс болон гэр бүлүүдэд бүх төрлийн виз, цагаачлалын асуудлаар мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг eVendow Зөвлөх Фирмийнхээ ажлаар 4000 гаруй гэр бүлтэй уулзалт хийсэн бөгөөд тэндээс харахад, тэдгээр гэр бүлүүдийн 90 хувь нь "хүүхдүүдийнхээ ирээдүйн төлөө Америкт амьдарна" гэж зорьсон байдаг. Гэвч заримдаа эцэг эхүүд бид хүүхдүүдийнхээ сэтгэл санаа болоод нийгмийн асуудлыг анхаарч мэдэхгүй, хэрхэн туслахаа ойлгохгүй байснаараа тэрхүү том нийгэмд хөл алдах эхлэлийг тавих нь бий. Энэхүү хөтөлбөрийг миний бие, 14 настай том охиныхоо хамтаар 10 жилийн дараа Монголдоо ирсний дараах сэтгэгдэл болоод өнгөрсөнд хамтран ажиллаж, зөвлөгөө өгсөн туршлагадаа үндэслэн санаачилсан. Монгол эцэг эх, хүүхдүүд гадаад орчинд алдаа эрсдэл багатай, айдасгүй, итгэлтэйгээр дасан зохицоосой гэж хүсдэг.” Тийм учраас Өрнө ба Дорнын зөрүүтэй амьдралын хэв маяг болоод ялгаатай соёлтой урьдчилан танилцаж, судлалгүйгээр зөвхөн киноноос авсан төсөөллөөрөө Америк орныг зорих нь эрсдэлтэй тул тус эрсдэлийг бид бууруулахад нь хувь нэмрээ оруулж чадна гэдэгтээ итгэлтэй байна.

 eVendow Consulting Firm-ийн хамтран үүсгэн байгуулагч,

гүйцэтгэх захирал, цагаачлалын мэргэшсэн зөвлөх Ц. Нармандах

Эцэг эх, хүүхдүүдэд зориулсан “Open House Day” — уулзалтад урьж байна:

Хөтөлбөрийн албан ёсны элсэлтээс өмнө бид эцэг эх, хүүхдүүдэд зориулсан танилцуулах өдөрлөгийг үнэ төлбөргүй зохион байгуулна. Тус өдөрлөгт ирснээр та болон таны хүүхэд:

  • Сургагч Амбазадор нартай биечлэн уулзах

  • Хөтөлбөрийн агуулгатай танилцаж, арга барилыг турших

  • Хөтөлбөрийн зорилгыг ойлгож, тохирох эсэхээ мэдэх боломжтой.


Байршил: eVendow Consulting Firm-UB Branch, Баянзүрх дүүрэг, 13-р хороолол.

Огноо: 11 сарын 8 ны Бямба гарагт.

Суудлын тоо хязгаартай — энд дарж өнөөдөр бүртгүүлээрэй!


eVendow Global HUB нь дэлхийн хаана ч дасан зохицох чадварыг номлохоос илүү Монгол гэр бүлүүдийн итгэл, туршлага, сэтгэл зүрхийг холбож, биесээ дэмжих бодит хөтөлбөр юм.

Бодит туршлагаас төрсөн бэлтгэл — бодит амжилтын үндэс болдог. Хамтдаа хүүхдүүдээ дэлхийн иргэн болж амьдрах амьдралд ухаалгаар бэлтгэцгээе.


 
 
 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page