top of page

“Ногоон карт” - АНУ-д байнгын оршин суух эрхийн давуу талууд

  • May 27, 2025
  • 3 min read

Updated: Apr 27

“Ногоон карт” хэмээх нэршил нь Монголчуудын төдийгүй дэлхий нийтэд түгээмэл хэрэглэгддэг. Энэ нь АНУ-д байнга оршин суух албан ёсны эрхийг илэрхийлдэг. Гэвч энэ нэршлийн цаана зөвхөн гадаадад амьдрах боломж агуулагддаг гэж ойлгох нь өрөөсгөл юм. Боловсрол, мэргэжил, эрүүл мэнд, санхүү, нийгмийн хамгааллын хүрээнд олон давуу талууд багтдаг. Энэ нийтлэлээр АНУ-ын байнгын оршин суух эрхийн талаарх үндсэн ойлголт, ангиллууд, түүний давуу талуудыг танилцуулах болно.


Байнгын оршин суух эрх Green Card-ыг зөв ойлгох нь


АНУ-ын Иргэншил, Цагаачлалын албаны (USCIS) тодорхойлсноор, байнгын оршин суугч (permanent resident) гэдэг нь тухайн иргэн АНУ-д хууль ёсоор байнга амьдрах, ажиллах, сурах эрх юм. Энэхүү эрхийг баталгаажуулсан албан ёсны үнэмлэх бичиг баримтыг “Permanent Resident Card” буюу олон нийтэд түгээмэл нэршлээр “Green Card” гэж нэрлэдэг.


Байнгын оршин суух эрх олгогдох үндсэн чиглэлүүд


АНУ-ын хуулийн дагуу ногоон карт олгогдох дараах үндсэн ангиллууд бий:


  1. Family Based Green Card – АНУ-ын иргэн болон байнгын оршин суугчийн гэр бүлийн гишүүдэд хамаарах төрөл.

  2. Employment Based – Ажил хөдөлмөр, мэргэжлийн, ур чадвар бүхий ажил горилогчид болон ажил олгогчийн спонсоргүй бие даан мэдүүлэгчид, болоод спонсорын батлан даалттай төдийгүй онцгой ур чадвартай хувь хүмүүс болон хөрөнгө оруулагчид тус төрөлд хамардаг.

  3. Asylum and refugee – АНУ-д цагаачлалын хүний эрхийн хамгаалалт хүсэгчид хамарна.

  4. Олон үндэстний визийн сугалаа (DV Lottery) – АНУ-д цагаачлагчдын тоо харьцангуй бага орнуудаас иргэдийг сугалааны зарчмаар сонгож оршин суух эрхэд хандах эрх олгох хөтөлбөр.

  5. Humanitarian буюу Хүний эрх, онцгой тохиолдлын төрөл – Хүчирхийлэлд өртсөн, хүний наймааны хохирогч гэх мэт тусгай нөхцөлтэй иргэд хамрагддаг.


Тухайн өргөдөл гаргагч хувь хүн, гэр бүл аль ангилалд хамрагдах боломжтойгоо зөв тодорхойлох нь амжилттай цагаачлалын үндсэн суурь болдог. eVendow-ийн зүгээс энэ үе шатыг зөв тавихад онцгой анхаарч ажилладаг. Тус компанийн мэргэжлийн зөвлөх үйлчилгээ нь 4000 гаруй хувь хүн, гэр бүлд ганцаарчилсан зөвлөх уулзалтаар мэдээ мэдээлэл өгч, гарц гаргалгааг таниулах ажлыг зогсолтгүй хийсээр байна.


Байнгын оршин суух эрхийн гол давуу талууд


Боловсрол


Байнгын оршин суугчийн 21-ээс доош, хүнтэй гэрлээгүй хүүхдүүд АНУ-ын их, дээд сургуулиудад дотоод сурагчийн статустайгаар суралцах боломжтой болдог. Энэ нь төлбөрийн хэмжээг хэд дахин бууруулж, тэтгэлэг, санхүүгийн тусламж авах боломжийг нэмэгдүүлдэг. Дэлхийн улс орнуудаас АНУ-д байнгын оршин суух нь түгээмэл шалтгаан болсоор иржээ.


Эрүүл мэнд


Байнгын оршин суугчид Marketplace-аас эрүүл мэндийн даатгал авах, Medicaid болон CHIP зэрэг төрийн эрүүл мэндийн даатгалын хөтөлбөрүүдэд хамрагдах боломжтой. Түүнчлэн Medicare системд хамрагдах эрх ч нээлттэй байдаг.


Ажил, бизнес


АНУ-ын тухайн оршин суугаа мужаас мэргэжлийн лиценз авах, бизнес эрхлэх, компани байгуулах эрх нээлттэй. Энэ нь мэргэжлээрээ ажиллах, эдийн засгийн хувьд бие даах нөхцөл бүрдүүлдэг.


Олон улсад зорчих эрх


Ногоон карт эзэмшигчид Канад, Мексик, Гүрж, Серби зэрэг олон улсад визгүй зорчих боломжтой. Энэ нь бизнес, аялал жуулчлал, сургалт зэрэг олон чиглэлд давуу байдал бий болгодог. АНУ-ын ногоон карт эзэмшигчид тодорхой улс орнуудад визгүйгээр зорчих боломжтой хэдий ч, энэ боломж нь таны үндэсний харьяалал, аяллын зорилго, тухайн улсын визийн бодлого зэргээс хамаарч өөр өөр байж болно.


Тэтгэврийн тогтолцоо


АНУ-д 10 жил буюу 40 улирал нийгмийн даатгалын шимтгэл төлсөн иргэд АНУ-ын тэтгэврийн тогтолцоо буюу Social Security системд хамрагдах эрхтэй болдог. Байнгын оршин суугчид хувийн тэтгэврийн сан (401(k), IRA гэх мэт) ашиглах, өөрийн нэр дээр тэтгэврийн хуримтлал бүрдүүлэх боломжтой. Энэ нь өндөр насандаа хүрэхэд амьдралаа санхүүгийн хувьд баталгаажуулах чухал хэрэгсэл болдог. Гэвч бүх цагаачид тус боломжийг бүрэн ашиглаж мэдэхгүй байх тохиолдол элбэг байдаг.



Нэг бус, хэд хэдэн ангилалд зэрэг мэдүүлэг өгөх боломж


Хувь хүн тухайн нөхцөл байдлаасаа хамааран ногоон картын нэгээс дээш ангилалд тэнцэх боломжтой байдаг. Жишээлбэл, тухайн хүн АНУ-ын иргэнтэй гэрлэсэн, мөн ажил олгогчоос ажлын санал авсан бол хоёуланд нь мэдүүлэг гаргах боломжтой. Гэвч шинэ цагаачид энэ боломжоо алдах тал гардаг. Хууль зүйн хүрээнд энэ нь зөвшөөрөгдсөн бөгөөд аль нэг мэдүүлэг түрүүлж батлагдсан тохиолдолд тухайн ангиллаар дамжин байнгын оршин суух эрхээ авах боломжтой.



eVendow нь АНУ-д албан ёсоор Америк төдийгүй Монголдоо бүртгэлтэй, Монгол мэргэжилтнүүдийн үүсгэн байгуулсан цагаачлалын зөвлөх компани юм. Бид Монгол иргэдэд зориулсан цагаачлалын цогц экосистем бүрдүүлэх зорилготойгоор ажилладаг бөгөөд АНУ-ын мэргэжлийн хуульчид, хуулийн академи, зөвлөхүүдтэй тогтмол хамтран ажилладаг гэдгийг энэ ташрамд дурьдахдаа таатай байна.


Тус бичвэр таны мэдээлэл мэдлэгт хувь нэмэр оруулж чадсан бол дараагийн нгэнд туслах үүднээс сошиал болон бусад сувгаар түгээн бодит дэмжлэг үзүүлээрэй.


Нэмэлтээр танд тус болж мэдэх албан ёсны линк холбоос:


Тодруулга: Тус бичвэр нь мэдлэг, мэдээлэл олгох зорилготой бөгөөд хууль эрх зүйн зөвлөгөө биш юм.

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page