Цагаачдын өлгийн нутаг гэгдэх АНУ-ын виз, цагаачлалын асуудал нь American Dream гэж нэрлэгдэх хүртэлх өргөн хүрээнд яригддагийг бид мэднэ.
eVendow Immigration Consulting Firm-ийн Legal Research (хуулийн судалгаа мэдээлэл) баг нь МУ-д өмгөөлөх эрх авсан хуульч, өмгөөлөгч, АНУ-ын Хуулийн магистр зэрэгтэй хуульч, Пакистан улсын эрх зүйч, АНУ-ын Цагаачлалын хуульч, өмгөөлөгч болон Certified Immigration Expert зэргээс бүрддэг билээ.
Энэ удаад бид Монгол харилцагч үйлчлүүлэгчдийнхээ анхаарлын төвд ихээр байдаг төдийгүй бидний мэргэшиж ажилладаг төрөл болох "хөдөлмөр эрхлэлтэд суурилсан цагаачлал, тэр дундаа EB2" төрлийн талаар 2024 оны санхүүгийн жилийн 3-р улирлын байдлаар тоон мэдээлэлийг эмхэтгэн хүргэж байна.
АНУ нь дэлхийн өнцөг бүрээс авьяас чавдар, хөрөнгө оруулалтад нэмэр болж буй гадаадын цагаачдадаа анхаарал ихээр хандуулж байгаа ба 2024 оны Цагаачлалын албаны санхүүгийн жилийн 3-р улирлын байдлаар хөдөлмөр эрхлэлтэд суурилсан визний өргөдлийн анхаарал татахуйц тоонуудыг доорх байдлаар шинжлэн үзлээ.
Хөдөлмөр эрхлэлтэд суурилсан хоёрдугаар төрөл буюу нийт EB2 (Employment Based Second Preference) визэнд илгээсэн өргөдөл 2022 онд 84,484 байсан бол 2023 онд 93,018 болж өссөн байна.
EB2 -E21 буюу ажил олгогчийн спонсортой ханддаг төрөл болон EB2NIW буюу ажил олгогчийн спонсоргүй ханддаг төрлүүдийг ерөнхийлөн Employment Based Green Card - EB төрөл гэж илэрхийлдэг.
Түүнчлэн, 2024 оны 3-р улирлын байдлаар нийт 84,115 өргөдлийг АНУ-ын Иргэншил, цагаачлалын алба (USCIS) хүлээн авчээ.
EB2-NIW (National Interest Waiver)-тэй өргөдлийн тоо 2022 онд 21,990 байсан бол 2023 онд 39,810 болж бараг хоёр дахин нэмэгдсэн
EB2- E21-тай (with labor certification) өргөдлийн тоо 62,490-аас 53,200 болж буурсан үзүүлэлттэй байна.
Тэгвэл, Хөдөлмөр эрхлэлтэд суурилсан хоёрдугаар төрлийн (EB2) байнгийн оршин суух зөвшөөрөл 2022 онд нийт хүлээж авсан өргөдлийн 93%-д визний зөвшөөрөл амжилттай олгосон (approved) ба 2023 оны визний зөвшөөрөл нийт хүлээж авсан өргөдлөөс 87%-тай байна.
Бид 2024 оны бүтэн жилийн тайланг ирэх саруудад хүлээж байгаа ба та бүхэнд үргэлжүүлэн мэдээллэхээр ажиллаж байна.
Нэмж дурдахад, шинжлэх ухаан, технологи, инженерийн чиглэлийн мэргэжилтэй хүмүүс болон тус салбарын ажил олгогчид зэрэг нь (STEM) Хөдөлмөр эрхлэлтэд суурилсан байнгын оршин суух эрхэд хандах эрэлт буурахгүй байгаа ба 2022 онд нийт 17,660 өргөдлөөс 17,490 хүнд виз олгосон байна. Мөн 2023 онд нийт 22,690 илгээсэн өргөдлөөс 18,900 хүн энэ төрлийн виз амжилттай авч чадсан байна. Эндээс харвал энэ төрлийн визийн зөвшөөрлийн хувь нь бусад мэргэжилтэй хүмүүсээс илүү давуу талтай байгаа нь тодорхой байна.
Мөн энэхүү судалгаанд улс орнуудын талаар мэдээллийг тус бүрээр оруулсан байна.
2023 онд Хөдөлмөр эрхлэлтэд суурилсан хоёрдугаар төрлийн (EB2) байнгын оршин суух эрхэд Монгол улсын иргэд:
EB2- E21-тай төрөлд 6 шинэ хүсэлт, ирсэн ба 8 хүн тэнцсэн ба
EB2-NIW-тэй төрөлд шинээр 24 хүн хүсэлтээ илгэсэн байна. Харин 16 хүн тус хугацаанд энэ төрлийн визний зөвшөөрсөн хариуг хүлээн авсан байна. Үлдсэн хэсэг нь магад дахин илгээх, давж заалдах болон нэмэлт нотлох баримт илгээх зэрэг байдлаар процесс үргэлжилж байх бололцоотой.
Харин 2024 оны 3-р улирлын байдлаар Хөдөлмөр эрхлэлтэд суурилсан хоёрдугаар төрөлд (EB2) Монгол улсын иргэд:
EB2- E21-тай төрөлд 5 хүн шинээр мэдүүлгээ илгээж 4 хүн зөвшөөрлөө авсан байдалтай,
EB2-NIW-тэй төрөлд шинээр 16 хүн баримт бичгээ амжилттай илгээсэн ба 4 хүн тус хугацаанд зөвшөөрлөө авсан байдалтай 3-р улирал өндөрлөсөн байна.
Ерөнхий тоон үзүүлэлтүүдээс үзвэл БНХАУ, Энэтхэг зэрэг улс орнууд энэ төрлийн визний өргөдлүүдээс Монгол улсын иргэдээс гаргаж байгаа өргөдөл бага ч гэсэн АНУ-ын цагаачлалын системийн энэ төрлийн дагуу виз мэдүүлэх хүсэл сонирхол нэмэгдэж байгааг харуулж байна.
Хэрвээ та 2025 онд Employment Based 2nd Preference - EB2NIW төрлийн байнгын оршин шуух эрхийг хүсэхэд таны нөхцөл болоод намтар, цаашдын зорилго АНУ-ын ашиг сонирхолд нийцэх энэхүү төрөлд хандах боломжтой эсэх тал дээр биднээс иж бүрэн консалтинг авч анализ хийлгээд зогсохгүй хамтран ажиллахыг хүсвэл дараах хоёр төрлийн консалтингийн нэгийг сонгох, эсвэл бидэнд иж бүрэн намтараа илгээж имэйлээр үнэгүй анализ хийлгүүлэх боломжтой
WINDOW CONSULTING CLICK HERE
LEVEL-UP CONSULTING CLICK HERE
EMAIL - ADMIN@EVENDOW.COM
Эх сурвалж:
Komentarji