АНУ-ын виз, цагаачлалын асуудалд бид зөв мэдээлэлтэй байх нь хамгийн эхний хийх чухал алхам билээ. Тус бичвэрээр та бүхэнд
Цагаачлалын болон Цагаачлалын бус визний төрлүүдэд түргэвчилсэн үйлчилгээ гэгдэх Premium Processing -ийн хүсэлтийг Иргэншил Цагаачлалын албанд (USCIS) гаргаж, өөрийн мэдүүлсэн хүсэлтийн хариуг батлагдсан журмын дагуу 15-45 (ангиллаас хамаарна) хоног дотор хүлээн авах боломжийн талаарх мэдээллийг хүргэе.
Бүх визний өргөдлүүд түргэвчилсэн үйлчилгээнд "premium processing" хамрагдах боломжгүй юм. Түгээмэл ашиглагддаг төрлүүдээс тус үйлчилгээг хүсэх боломжтой төрлүүдээс дор дурдвал:
H-1B: Тусгай мэргэжлийн ажилтан
L-1: Компанийн салбар хариуцсан ажилтныг шилжүүлэн суурьшуулахад олгогддог виз
O-1: Онцгой ур чадвар эсвэл амжилттай хүмүүст зориулсан ажил олгогч эсвэл агентлагийн мэдүүлэх виз.
E-2: Бизнес худалдан авч хөрөнгө оруулж буй бизнес эрхлэгчийн виз
Оюутны визийг Америкт ирсний дараа статусаа солих хэлбэрээр мэдүүлэгчид
Оюутан, сэтгүүлч, соёл урлагийнхан зэрэг төрлийн визний мэдүүлгийг Америкт ирсний дараа үндсэн визээ солих хэлбэрээр хүсэлт өгөхөд
Employment Based Green Card (I-140): Ажил хөдөлмөрт суурилсан ногоон карт буюу тухайлбал, EB1, EB2 болон EB3 байнгын оршин суугчийн мэдүүлэг зэргийн төрлүүд юм.
Түргэвчилсэн үйлчилгээг хэрхэн мэдүүлэх вэ?
Өргөдөл гаргагчид I-907 маягтыг бөглөж, шаардагдах төлбөр болон бичиг баримтын хамт Иргэншил Цагаачлалын албанд мэдүүлэх ёстой. Маягтыг визний өргөдөлтэй хамт эсвэл дараа нь мэдүүлж болно.
USCIS I-907 маягт болон холбогдох төлбөрийг хүлээн авмагц визний төрлөөс хамаарч өргөдлийг 15 эсвэл 45 хоногийн дотор боловсруулан танд хариу мэдэгдэх журамтай. USCIS дурдсан хоногийн дотор өргөдөлд шийдвэр гаргахгүй бол тус үйлчилгээний төлбөрийг буцаан олгох ба өргөдлийг түргэн шуурхай шийдвэрлэх үүргээ мөн хүлээх журамтай.
Та тус мэдүүлэгт заавал хуульч эсвэл мэргэжилтэн хөлслөх шаардлагатай юу?
Premium process нь аль болох хялбаршуулсан арга барилаар хийгдэх процесс санал болгодог. Тиймээс та бие даан гүйцэтгэхэд хориглох зүйлгүй аж.
Харин Цагаачлалын мэргэжилтэн эсвэл хуульчаас зөвлөгөө, яг өөрийн нөхцөл байдалд хамрах дэмжлэг авч хамтран гүйцэтгэх нь мэдээж таны сонголт байх билээ.
Тухайлбал,
Мэргэжлийн зөвлөгөө: Цагаачлалын хуульчид болон зөвлөхүүд хамгийн сүүлийн үеийн журамтай тогтмол танилцах, судлах байдлаар ажилладаг ба нарийвчилсан яг таны нөхцөл байдалд тохирох нарийн зөвлөгөө өгөх чадвартай.
Тухайлсан шийдлүүд: Тэд таны тодорхой нөхцөл байдалд тохирсон стратеги боловсруулж, ажлын туршлага, ноу-хау шингээн хамтран ажиллах бүрэн боломжтой.
Алдаа гарах эрсдэлийг бууруулах: Зөв удирдамж, гүйцэтгэл нь алдаа гарах, цаг хугацаа эсвэл виз татгалзлын эрсдэлийг бууруулах бүрэн боломжтой байдаг.
Тус мэдүүлгийг түгээмэл тохиолддог Аяллын визийг Оюутны виз болгон мэдүүлэх процесст уялдуулан жишээ татья:
Та аяллын визээр ирснээс 91 хоногт санаа бодлоо өөрчилж, дараагийн тохирох төрлийн визний мэдүүлгийг АН-д байх хугацаандаа мэдүүлэх боломж бүрддэг. Энэ тохиолдолд бид ямар стратегиар үйлчлүүлэгчидтэйгээ ажилладаг талаар та бүхэн мэдээж сонирхож байгаа биз ээ.
Хэрвээ үйлчлүүлэгчийн аяллын виз 6 сарын хугацаанд АНУ-д зорчих эрх зөвшөөрөгдөн гаалиар нэвтрэн ирсэн байх.
9О хономогц тухайн сургуульд мэдүүлгийг илгээхэд бэлэн болсон байхад анхаарч бичиг баримт бүрдлийг зэхэж дууссан байх.
Тус 90 хоногт элсэн орох тохиромжтой сургуулийг олох, бүртгэл хийлгэх, I-20 урилга авах болон дэмжих бичиг баримтын багцыг стандартын дагуу гүйцэлдүүлж бүрдүүлж ажиллана
Мэдүүлгийг илгээхдээ Premium Processing хүссэнээр 15 хоногт хариуг авч. Хэрэв амжилттай зөвшөөрөгдвөл ийнхүү F1/F2 оюутны визэнд 6 сарын хүчинтэй хугацаандаа багтаж ямар нэг зөрчилгүйгээр шилжиж амждаг.
Одоогоор бид ямар нэг татгалзсан хариу аваагүй амжилттайгаар бүх энэ төрлийн кэйс дээр 100 хувь зөвшөөрөгдсөн хариу авсан үр дүнтэй ажиллаж байна.
Тус бичвэр нь танд мэдээлэл хүргэх зорилготой бөгөөд хуулийн зөвлөгөө биш тул тус хүсэлтийг хүлээн авах боломжит төрлийн визний мэдүүлгүүдийг тодорхой журам, төлбөр болон анкетыг үндэслэж гүйцэтгэдэг нарийн ажиллагаатайг дээр ерөнхий байдлаар сийрүүлсэн тул та бүхэн тус хүсэлтийг өгөхөөр шийдсэн бол хариуцсан хуульч эсвэл туршлага бүхий цагаачлалын мэргэжилтэнтэй хамтран ажиллаж төлөвлөөгүй эрсдэлээс сэргийлэхийг зөвлөе.
Хэрэв eVendow зөвлөхүүдтэй хамтран ажиллахыг хүсвэл тус admin@evendow.com имэйлд тодорхой мэдээллээ имэйлээр илгээх боломжтой ба энд дарж хувийн зөвлөх үйлчилгээний уулзалтын цаг захиалах боломжтой юм.
Premium Processing үйлчилгээний дэлгэрэнгүй мэдээллийг албан ёсны вэбсайтаас энд дарж танилцана уу.
Comentarios