АНУ Монгол иргэдэд “Visa Bond” шаардлага хэрэгжүүлж эхэллээ
- 10 hours ago
- 3 min read
2026 оны 3-р сарын 18-нд АНУ-ын Гадаад хэргийн яам шинэчлэгдсэн жагсаалт нийтэлж, Монгол Улсыг “Visa Bond Pilot Program”-д хамрууллаа.
Тус жагсаалтад өмнө орсон байсан болон Монгол улс шиг нэмэлтээр хамрагдсан гээд 50 улсын иргэдийн дунд богино хугацаанд олон нийтийн анхаарлыг татаж буй ч яг юу өөрчлөгдөж байгаа болон энэ нь хувь хүнд хэрхэн нөлөөлөх талаар тодорхой ойлголтыг тодруулж өгөх зорилгоор дараах нийтлэлийг хүргэж байна.

Гарсан өөрчлөлт:
АНУ “Visa Bond Pilot Program” буюу визийн барьцааны туршилтын хөтөлбөрт нэмэлт улс орнуудыг оруулж, Монгол Улсыг хамруулсан.
Хэрэгжих огноо: 2026 оны 4-р сарын 2
Хөтөлбөрийн хугацаа: 2026 оны 8-р сарын 5 хүртэл
Нийт хамрагдсан улс: ойролцоогоор 50 улс
“Visa Bond” гэж юу вэ?
Энэ нь B1/B2 (жуулчин/бизнес) визийн хүсэлт гаргагчдад хамаарах нэмэлт санхүүгийн баталгаа юм.
Консулын офицер таныг виз авах үндсэн шаардлагад нийцэж байна гэж үзсэн тохиолдолд дараах барьцааг дараах хэмжээний аль нэгд нийцүүлж шаардаж болно:
$5,000
$10,000
$15,000
Хэрэв та визийн нөхцлөө зөрчихгүй, хугацаандаа АНУ-аас гарвал — барьцаа бүрэн буцаагдана
Хэрэв хугацаа хэтрүүлж зөрчил гаргавал - барьцаа буцаагдахгүй
Энэ нь АНУ-ын зүгээс буцах үүргийг баталгаажуулах санхүүгийн механизм юм хэмээн тайлбарлаж байна.
Яагаад Монгол Улс хамрагдсан бэ?
АНУ-ын тайлбараар энэхүү шийдвэр нь дараах үзүүлэлтэд тулгуурладаг:
B1/B2 визийн хугацаа хэтрүүлэлтийн түвшин (overstay rate) тэй шууд хамааралтай.
Өөрөөр хэлбэл, жуулчны болон бизнесийн визээр орсон боловч хугацаандаа гараагүй иргэдийн хувь сүүлийн жилүүдэд өссөн нь нөлөөлсөн.
Барьцааны хэмжээ хэрхэн шийдэгдэх вэ?
Бүх хүнд $15,000 шаардана гэсэн ойлголт биш юм гэдгийг анхаараарай.
Консулын офицер дараах хүчин зүйлсийг харгалзан шийдвэр гаргана:
Аялалын зорилго
Санхүүгийн байдал
Өмнөх аяллын түүх
Монголд буцах холбоо (ажил, гэр бүл, хөрөнгө)
Харин шийдвэр нь хувь хүн бүр дээр тусдаа гарна
Дараах виз мэдүүлэгчдэд хамаарна:
2026.04.02-оос хойш шинээр B1/B2 виз мэдүүлж буй Монгол иргэд
Хуучин виз нь дууссан, дахин мэдүүлж буй хүмүүс
Хамаарахгүй:
Одоогоор хүчинтэй B1/B2 визтэй хүмүүс
F-1, J-1, H-1B, O-1, EB-2, EB-1 зэрэг бусад визийн ангилал
Байнгын оршин суух эрх хүсэгчид.
Нэмэлт анхаарах нөхцөлүүд
Visa Bond-той виз авсан тохиолдолд:
АНУ-д зөвхөн олон улсын нисэх буудлаар орж/гарна
Хуурай болон далайн боомт ашиглах боломжгүй
Зөвшөөрөгдсөн хугацааг хатуу мөрдөх шаардлагатай
Практик дээр:
Санхүүгийн боломжтой
Аяллын зорилго тодорхой
Баримт бичиг бүрэн хүмүүсийн хувьд энэ нь илүү бодит боломж болж буйг олон иргэд мөн дурьдаж байгаа аж.
Мэргэжлийн байгууллагын зүгээс харвал, одоогийн нөхцөлд байдалд дараах 3 зүйл шийдвэрлэх ач холбогдолтой болох нь.
1. Ярилцлагын бэлтгэл
Таны кейсийг офицер ойлгохуйц, логик дараалалтай тайлбарлах
2. Баримт нотолгоо
“Буцаж ирнэ” гэдгийг бодитоор батлах (ажил, орлого, хөрөнгө, гэр бүл)
3. Санхүүгийн бодит төлөвлөлт
Барьцааны боломжит хэмжээг урьдчилан тооцоолох
eVendow Consulting Firm тантай хэрхэн хамтран ажиллах боломжтой вэ?
Бидний зүгээс аяллын визний төрөлд үйлчилгээ үзүүлж ажилладаг хэдий ч ихэнх тохиолдолд бодит мэдээ мэдээлэл, зөвлөмжөөр хангаж, заавал нэмэлт зардал гаргалгүй бие даан хийх бүрэн боломжтойг тайлбарлаж өгөх байрь суурьтай ажилладаг билээ. Харин үүсээд буй нөхцөлтэй уялдаатайгаар виү хүсэгчид ярилцлагад орох, үргэлжлүүлээд DHS-д бондоо алдаа дутагдалгүй байршуулж гүйцэтгэл хийх гэх зэргээс эхлээд хувь хүмүүсийн боломж яадвар өрөөсгөл учраас энэ тал дээр онцгой анхаарч дэмжлэг өгч, үйлчилгээ үзүүлэхээр ажиллаж байна.
3 дугаар сарын байдлаар тус визний ярилцлагын цаг УБ хотод 6 дугаар сарын цөөн тооны цаг товлох боломжтой ба түүнээс хойшхи хугацаанд очер ачаалалтай байдалтай байна. Тиймээс дээр заасан хугацаанаас хойш ярилцлагад орох бүх хүмүүс тус журам үйлчлэхээр байна.
Харин 8 дугаар сард үүнийг цаашид аль улс оронд байнгын шаардлага болгох, аль улсад хждий хүртэл хэрэгжүүлэх эсэхээ шийдэх ажээ.
Та цаашид эдгээр болон бусад мэдээ мэдээллийг тогтмол өөрийн имэйлдээ хамгийн түрүүнд авч байхыг хүсвэл вэбсэйтын хамгийн дор байрлах хэсэгт имэйл хаягаа бүртгүүлээрэй.
Харин бидэнтэй хамтран ажиллах болон консалтинг үйлчилгээ авч зөв төлөвлөгөө гарган хууль, визний зөрчил гаргахаас сэргийлэхийг хүсвэл Харилцагчийн албанд имэйл бичиж хүсэлтээ ирүүлээрэй > admin@evendow.com <
Мэдээллийн эх сурвалжтай энд дарж танилцах боломжтой.



Comments