top of page

АНУ-д ЗОРЧИХ ЗӨВШӨӨРӨГДСӨН ХУГАЦААГАА ЗААВАЛ ШАЛГААРАЙ

  • 3 days ago
  • 5 min read

Та бүхэнд нэгэн харилцагчид маань тохиолдсон бодит явдлыг жишээ татан хуваалцая:


Нью Йорк хотод аялахаар ирж, гаалийн ажилтан хэдэн асуулт асууснаар амжилттайгаар нэвтрэх зөвшөөрөл олгож паспортыг нь буцаан өгчээ. Яг тухайн мөчид сандарсан болоод хэлний мэдлэг тааруу улмаас, хэзээ хүртэл Америкт аялаж болох эсэхээ лавлаж чадалгүй зөвшөөрөл олгосонд нь баярлаад явчихаж. Тэрээр шууд 6 сараар байхыг зөвшөөрдөг гэх мэдээллийг олон хүнээс сонсож итгэсэн байжээ. Гэтэл паспорт дээр ямар нэг тамга дараагүй байх тул өнөөх мэдээлэлдээ иигэснийхээ дагуу өөрийгөө 6 сар үлдэж болно хэмээн ойлгож ирснээсээ хойш 2 сарын дараа манай байгууллагатай холбогдсон байдаг. Ингэхдээ, "би цаашид сургуульд сурахаар шийдсэн юм, хэрхэн визээ солих" гэх зэрэг мэдээлэл тусламж хүссэн хэрэг.

Харамсалтай нь түүний хил гаалийн мэдээлэл буюу I-94 формыг онлайнаар шалгаж үзтэл харилцагч маань анх ирэхдээ 14 хоногийн зөвшөөрөл дор ирж ирсэн буюу аль хэдийнэ өөрөө ч мэдэлгүйгээр визний зөрчил гаргаж, хугацаа хэтэрсэн (харласан) зөрчилтэй болсныг бид олж тогтоосноор өөрөө ч анх удаа тус мэдээллийг олж мэдсэн. Гэх зэргээр мэдээ мэдээлэл дутмаг байдлаас бид санамсаргүй байдлаар визний зөрчил гаргаж олон эрсдэл туулах тохиолдол байдаг.

Тус нийтлэл нь та бүхнийг мэдээлэл, мэдлэгтэй байж, болзошгүй эрсдлээс сэргийлэхэд тань туслах зорилготой .
Travel without a voilations
Travel without a voilations

2013 оноос хойш агаарын болон тэнгисийн замаар АНУ-д зорчигчдод цаасан маягт олгохоо больжээ. Өмнө нь онгоцонд суухаасаа өмнө бөглөдөг жижигхэн цаас байсан байна. Энэ нь онлайн хэлбэрт бүрэн шилжиснээр одоо ч зарим зорчигчид өөрт нь гаалийн офицер хэдий хугацааны зорчих эрх олгосон эсэхийг баталгаажуулж мэдэх тал дээр бэрхшээлтэй байсаар байгаа аж.


I-94 дээрх мэдээлэл:


- Та хэзээ орж ирсэн

- Ямар визийн ангилалтай (B-1, B-2, F-1 гэх мэт)

- Яг хэдэн сар, хэдэн өдөр байж болох — “Admit Until Date” буюу **“Энэ огноог хүртэл байж болно”** гэсэн тодорхой он, сар, өдөр тусгагдсан байдаг.


Паспортад тамга дарахгүй — тэгвэл хугацааг хэрхэн мэдэх вэ?

Монгол харилцагчдаас байнга сонсдог асуултуудын нэг энэ. Би хэзээ хүртэл байх хугацаатай гэдгээ сайн мэдэхгүй байна гэдэг.


CBP (хил гаалийн шалган) ажилтнууд одоо паспортад ирсэн огноо, визийн ангилал, зөвшөөрсөн хугацааг тусгайлан тамгалахгүй ч онлайн системдээ I-94 Record байдлаар оруулдаг.

Паспорт дээрх визийн дуусах огноо таны АНУ-д байж болох хугацааг тодорхойлохгүй. Визийн огноо бол хил дамнах “түлхүүр” бөгөөд хэдэн удаа, хэзээ хүртэл хэрэглэж болохыг зааж буй. Харин тухайн зорчилтоороо АНУ-д хэр удаан байж болохыг зөвхөн **I-94 л** заах буюу гаалийн ажилтан шийдвэрлэх эрхтэй юм.

Жишээ: Таны B-2 виз 2028 он хүртэл хүчинтэй байж болно. Гэвч I-94-д “Admit Until: 2026 оны 6 дугаар сарын 15” гэж бичигдсэн бол тус зорчилтоор тэр заасан өдрийг хүртэл л байж болно.


Төөрөгдөл:

Монголчуудын дунд “АНУ-д 6 сар байж болдог” гэсэн ойлголт нэг нэгэндээ түгээсээр байдаг. Энэ нь нэг талаараа зөв — B-1/B-2 визтэй зорчигчдод **дээд тал нь 6 сар** буюу 180 хоног зөвшөөрч болно. Гэхдээ энэ бол эрх биш, дүрэм биш — хилийн ажилтны **шийдвэрээс хамаарах** юм. Харин автоматаар олгогддог хугацаа биш юм! Мөн хилийн шалган таныг хил нэвтрүүлэхгүй байх шийдвэр гаргах ч эрхтэй байдаг.


Хилийн шалгаанд дараах хүчин зүйлсийг авч үзэх нь элбэг:


Жинээ нь, Хэрэв та “3 өдрийн хурлаар ирлээ” гэсэн бол, I-94-д 2 долоо хоног л бичигдэх ч магадлалтай. Тэдний хэлсэн зорилготой таарч байна гэж үзнэ.


**Таны паспортын хугацаа хэр байна?** Паспортын хугацаа удахгүй дуусах бол хилийн ажилтан I-94-ийг паспортын хугацаанд нийцүүлэн богиносгох тохиолдол элбэг байдаг. Энэ маш түгээмэл алдаа — “яагаад надад 6 сар биш 2 сар л олгосон бэ” гэдгийг зорчигч мөн ойлгохгүй бүрхэг үлддэг байна.


**Таны АНУ-д байсан түүх ямар байна?** АНУ-д байх хугацаа, Монголд буцах хугацааг хилийн ажилтан харна. Хэрэв тогтмол удаан байдаг бол “энэ хүн үнэхээр буцах уу” гэсэн асуулт гарахыг үгүйсгэхгүй.


**Та ямар бичиг баримт өөртөө авч явж байна?** Гэрчилгээ, эд хөрөнгийн бичиг баримт гэх мэт олон зүйл авч явах нь заримдаа эсрэгээрээ нөлөөлнө — “энэ хүн нүүх гэж байна уу” гэсэн сэжиг төрүүлж болно.


Сүүлийн үеий нөхцөл байдал:

2025-2026 онд АНУ-ын хил дээрх хяналт нэлээд чангарсан. CBP ажилтнуудад шийдвэрлэх эрх нь улам өргөсөж, илүү их мэдээлэлд нэвтрэх, хянан шалгаж асуух эрх, богино хугацаа олгох тохиолдол нэмэгдэж байгаа бодит нөхцөлтэй байна. Тиймээс айж имээх бус, мэдээлэл сайтай байж, өндөр анхааралтай, хариуцлагатай байх чухал юм.


I-94-аа хэрхэн татаж авах вэ?


Энэ нь АНУ зорчиж буй хүн бүр мэдэх шаардлагатай хэсэг гэдгийг тодруулая. АНУ-д орж ирэх болгондоо дараах алхмыг хийгээрэй.


**Албан ёсны сайт > албан ёсны эх үүсвэр бүхий сайтаас зөвхөн авахыг хатуу анхаараарай. Аливаа луйвар зэрэгт өртдөг тохиолдолд байдаг учраас, өөрийн хувийн мэдээллийг бусдад алдах цахим луйвараас болгоомжлоорой.


Танд хэрэглэх мэдээлэл:

- Паспортын дугаар

- Төрсөн огноо

- Иргэншлийн улс


Нэвтэрсний дараа та дараах алхамыг хийнэ:


- Хамгийн сүүлийн I-94 бичлэгийг харах — **Admit Until Date** буюу “хэзээ гарах ёстой” огноог баталгаажуулах

- I-94-аа татаж хэвлэх — сургууль, банк, засгийн газрын байгууллагад шаардагдах үед хэрэглэх

- Сүүлийн 10 жилийн АНУ-д ирж явсан түүхийг харах

- Хилийн давтан зөрчил байгаа эсэхийг шалгах (“View Compliance” таб)


**CBP One APP** (iOS болон Android) нь ижил үйлчилгээг утаснаасаа ашиглах боломж олгодог.


I-94 харагдахгүй гарч ирэхгүй бол яах вэ?

Заримдаа систем хоцорч, орж ирснийхээ дараа шууд харагдахгүй тохиолдол байдаг. Дараах дарааллаар явна уу:


**1-р алхам: 24–48 цаг хүлээгээд дахин шалга.**

Орж ирсний дараа систем шинэчлэгдэхэд хугацаа орно. Ялангуяа ачаалал өндөр үед.


**2-р алхам: Хэрвээ мэдээлэл буруу байвал CBP-д шууд хандах.**

Нэр буруу, огноо буруу, визийн ангилал буруу зэрэг алдаа гарвал **CBP Deferred Inspection Site**-д хандана. Эдгээр нь томоохон нисэх онгоцны буудлуудад байдаг тусгай оффис бөгөөд I-94-ийн алдааг засах зориулалттай. CBP ихэнхдээ энэ алдааг засахад хариу өгдөг.


**3-р алхам: Form I-102 бөглөх.**

Хэрэв онлайнаар I-94-аа олж чадахгүй байгаа бол USCIS-д **Form I-102, Application for Replacement/Initial Nonimmigrant Arrival-Departure Record** гэсэн маягтыг илгээх боломжтой. Энэ бол I-94-ийг сэргээхийг хүссэн албан ёсны хүсэлт.


**4-р алхам: Явсныхаа нотлох баримтыг хадгал.**

Хэрэв та АНУ-аас хуурай замаар Канад эсвэл Мексик руу гарвал, явсны бичлэг системд зөв орохгүй тохиолдол бий. CBP тодорхой зааснаар иймэрхүү баримт хадгал: гадаад паспортын тамга, нислэгийн тасалбар, зочид буудлын баримт, дансны гүйлгээний тэмдэглэл. Өөрөөр хэлбэл, тухайн өдөр та АНУ-д байгаагүй гэдгийг нотолж чадах бүх зүйл.


Нэмэлт практик зөвлөмж:

Дээрх форм нь өндөр төлбөртэй учраас түүнээс өмнө дараах байдлаар оролдлого хийж үзээрэй

  • Орж ирсан гааль дээрээ биечилж очих эсвэл утсаар холбоо тогтоож асуудлаа мэдэгдэж хүсэлт өгөхийг оролдох. Тус линкээр орж дэлгэрэнгүй мэдээллүүд хараарай.

  • Өөрийн мэдээллийг дахин нягталж шалгаж шинээр оруулах, вэб browser-ыг сольж үзэх болон магадгүй овог нэрийн байрлалыг сольж бичиж үзэх гэх зэргээр оролдох.

  • Тус линкээр орж travel compliance хэсэгт орж хүсэлт илгээх


Хугацаа хэтрүүлбэл яах вэ?


I-94-ийн “Admit Until Date” өнгөрсний дараагийн өдрөөс эхлэн та **хууль бусаар АНУ-д байна** гэж тооцогдоно:


  1. 180 хоногоос 1 жил хүртэл хугацаа хэтрүүлбэл — АНУ-аас гарсны дараа **3 жил эргэж орохыг хориглоно**

  2. 1 жилээс дээш** хугацаа хэтрүүлбэл — **10 жилийн хориг** тавигдана

  3. Таны одоогийн виз автоматаар хүчингүй болно — шинэ виз авахын тулд эхнээс эхлэх шаардлагатай


Монгол иргэдийн одоогийн нөхцөл байдлын хувьд хугацаа хэтхүүлсэн үзүүлэлт өндөр орнуудын тоонд тооцогдож $10,000 хүртэлх барьцааны мөнгийг байрлуулах шаардлага тавьсан байгаа ба хэрвээ та санаатай эсвэл санамсаргүй байдлаар хугацаа хэтрүүлбэл барьцааны мөнгөө алдах шууд эрсдэлтэй. Иймд I-94-аа мэдэх нь зөвхөн хуулийн асуудал биш — санхүүгийн томоохон эрслийн асуудал болсон.

АНУ-д хэдэн хоног байж болохоо мэдэхийн тулд хамгийн эхний зүйл — нисэх онгоцноос буугаад, цүнхнүүдээ авахаасаа өмнө ч гэсэн — утсандаа **i94.cbp.dhs.gov** нээгээд Admit Until Date-ийг шалгаарай


Энэхүү нийтлэл нь мэдээдэл, мэдлэг түгээх зорилготой. Харин хууль эрх зүйн зөвөлгөө биш юм


© Evendow | www.evendow.com

 
 
 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page