top of page

H-1B визийн шинэ журмаар сугалааны системийг цуцалжээ.

  • Writer: eVendow Legal Research Department
    eVendow Legal Research Department
  • Dec 24, 2025
  • 2 min read

Дональд Трампын Ерөнхийлөгчийн засаг захиргаа “Make America Great Again” бодлогыг зүгээр нэг уриа болгож орхиогүй, бодит ажил, бодлогын түвшинд хэрэгжүүлсээр байгааг бид харж байна. Үүнд үндэсний аюулгүй байдал, хууль бус гэмт хэрэг, визний зөрчлүүд зэрэгтэй хатуу тэмцэх, Америк иргэдийн ажлын байр, цалинг хамгаалах асуудлууд багтана.

Энэ бүх бодлогын хүрээнд цагаачлалын систем зайлшгүй өөрчлөгдөж, түүнтэй хамт виз, оршин суух журмуудыг олон талаар чангаруулах замаар хэрэгжүүлж байгаа нь нууц биш.

ree

H-1B виз нь АНУ-ын ажил олгогчид гадаад, дотоодоос мэргэшсэн боловсон хүчнийг батлан даах боломж олгодог, жил бүр тодорхой тооны хязгаартай олгогддог виз юм. Өмнө нь энэ визийг:

  • Хэдий чадвар, боловсролтой байсан ч

  • Эцэст нь сугалаагаар шийддэг байсан

Эцэст нь “азтай” нь үлдэж, “азгүй” нь буцдаг тогтолцоо байлаа.


Харин 2027 оны санхүүгийн жилээс (FY 2027) эхлэн энэхүү сугалаанд суурилсан систем албан ёсоор зогсож, сонгон шалгаруулалт нь өндөр цалин, өндөр ур чадвар дээр тулгуурлахаар шинэ журам батлагджээ.


Энгийнээр хэлбэл, АНУ:

“Бидэнд зүгээр нэг ажилтан биш, үнэ цэн бүтээж чадах мэргэжлийн хүн хэрэгтэй” гэдгээ илэрхийлж байгээ хэрэг юм.

Өмнөх шигээ бага цалингаар олон H-1B бүртгэж, системийг “дүүргэдэг” жишгийг үүгээр зогсоох илэрхийлэл аж.

Энэ нь Америкийн эдийн засгийг дэмжих, дотоодын хөдөлмөрийн зах зээлийг хамгаалах зорилготой ч нөгөө талаас цагаач иргэдийн хувьд илүү хатуу шалгуур болж хувирч байна.


Монгол залууст учирч болох сорилт нь:

Бодит байдалд H-1B виз Монголчуудын хувьд:

  • АНУ-д сурч

  • Ажиллаж

  • Амьдралынхаа дараагийн шатыг эхлүүлэх чухал гарц байсаар ирсэн.

Шинэ журам нь ялангуяа:

  • Шинэ төгсөгчид

  • Дунд шатны мэргэжилтнүүд-д том сорилт авчирч тэдний Америк дахь хувийн амьдрал карьерийн төлөвлөгөөнд шууд байдлаар нөлөөлөх өндөр магадлалтай юм.


Америкт яг одоогоор тус визтэй уялдаатайгаар амьдрал карьераа төлөвлөж байгаа аль ч улсын иргэд нь өөр өөрсдийн дараа дараагийн боломжийг дариу эрэлхийлэх, ур чадвараа ахиулах зэрэг тал дээр ажил хэрэгч хандах шаардлага үүгээр үүсээд байна.

Тухайлбал,

Ур чадвараа ахиулах

Мэргэжлээ гүнзгийрүүлэх, илүү нарийн чиглэлд мэргэших нь үүгээр зүгээр нэг сонголт биш, шаардлага болж байна


Дараагийн болон одоо шууд эхлүүлж болох визийн боломжийг бодитоор судлах

  • Онцгой ур чадвартай бол O-1 visa

  • Олон улсын компани дотроо шилжих боломжтой бол L-1 visa

  • Судалгаа, их сургуульд ойр бол cap-exempt H-1B

  • Бизнес сонирхолтой бол бизнесийн визүүд

  • Ажлын спонсортойгоор ногоон карт мэдүүлэх ажлыг эхлүүлэх гэх зэрэг.


Зарим талаар ухрах нь ухралт биш шүү дээ.

Хэрэв нөхцөл боломж таарахгүй бол:

  • Эх орондоо түр буцаж

  • Туршлага, нэр хүндээ ахиулаад

  • Дараагийн шатанд илүү хүчтэйгээр буцаж ирэх нь урт хугацаанд илүү ухаалаг сонголт байж болох талтай.


Эсрэгээрээ, сайн бэлтгэгдсэн, өндөр ур чадвартай мэрэгжилтнүүдийн тухайд,

Хэрвээ та:

  • Ур чадвараа хангалттай нотолсон

  • Зах зээл дээр үнэ хүрэх түвшинд хүрсэн бол

Америк таныг илүү өндөр цалин, илүү сайн нөхцлөөр үнэлэхэд бэлэн болж байгаа нь баяртай мэдээ гэдэгт итгэлтэй байж болно.



Disclaimer: This article is information and educational purpose only. Not a legal advise.


 
 
 

1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Dec 24, 2025

Chuhal ued heregtei medeelel ugluu. Bayarlalaa

Like
bottom of page