top of page

USCIS-ийн “Premium Processing” үйлчилгээний хугацааг ойлгох нь?

  • Writer: eVendow Legal Research Department
    eVendow Legal Research Department
  • Oct 29
  • 4 min read

АНУ-ын цагаачлалын тогтолцоонд хөл тавьж буй хүн бүр “Premium Processing” буюу түргэвчилсэн үйлчилгээ хүсэх боломж байдаг билээ. Энэ нь тухайлсан төрлүүдэд хамрагдахыг зөвшөөрсөн, нэмэлтээр авч болох тухайн мэдүүлгийн хариуг түргэвчлүүлсэн байдлаар хүлээн авах хүсэлт юм.

Premium Processing нь хариуг хурдан гаргах амлалт өгсөн зохицуулалт хэдий ч үүнийг маш олон хүн

“15 хоног уу, эсвэл 45 хоног уу?”, “Амралтын өдрүүд орох уу?”, “Хугацаа яг хэзээ эхэлдэг вэ?” гэдэгт эргэлзэж төөрөлдөх тохиолдол элбэг байдаг.

eVendow Immigration Consulting Firm -ийн Legal Research багийн зүгээс тус процессийн талаар ойлголтыг илүү хялбаршуулж ойлгуулж мэдээлэл өгөх зорилгоор тус бичвэрийг уншигчиддаа хүргэж байна.



ree

Premium Processing гэж юу вэ?

Premium Processing нь USCIS-ийн санал болгодог, тодорхой ажил эрхлэлтийн төрлийн өргөдлийг түргэн шийдвэрлүүлэх нэмэлт үйлчилгээ юм. Тус үйлчилгээг хүсэхийн тулд та I-907 маягт бөглөж, нэмэлт хураамж (ойролцоогоор 1,600–2,900 ам.долларын хооронд, өргөдлийн төрөл, ангиллаас хамаарна) төлснөөр USCIS-аас тодорхой хугацаанд шийдвэр эсвэл үйлдэл хүлээн авах баталгаат хугацааг авдаг.

Гэхдээ энд “шийдвэр” гэдэг нь заавал зөвшөөрөгдөнө гэсэн үг биш гэдгийг анхаараарай.

USCIS дараах алхмуудын аль нэгийг заасан хугацаанд хийх ёстой:

  • Өргөдлийг зөвшөөрөх эсвэл татгалзах

  • Нэмэлт нотолгоо шаардах (RFE)

  • Татгалзах зорилготой мэдэгдэл илгээх (NOID)

Энэ нь зөвшөөрлийг хурдасгадаг биш, харин шийдвэрлэх хурдыг баталгаажуулдаг үйлчилгээ юм гэдгийг сайтар ялгаж ойлгохыг зөвлөе.


USCIS Premium Processing-ийн өдрүүдийг хэрхэн тооцдог вэ?

USCIS хоёр өөр хугацааны стандарт ашигладаг. Энэ нь таны өргөдлийн төрөлд үндэслэнэ:

  • 15 ажлын өдөр – ихэнх түр оршин суух визийн өргөдөл (I-129, жишээ нь H-1B, L-1, O-1, P-1 гэх мэт). Зөвхөн ажлын өдрүүдийг тоолдог. Бямба, Ням, болон улсын баярын өдрүүдийг оруулахгүй.

  • 45 календарийн өдөр – ажил эрхлэлтийн үндэслэлтэй цагаачлалын өргөдөл (I-140, EB-1, EB-2, EB-2 NIW гэх мэт). Бүх өдрийг — амралтын болон баярын өдрийг ч оролцуулан — тоолдог.

Жишээ нь: Хэрэв USCIS таны I-140 өргөдлийг 2025 оны 9-р сарын 20-нд хүлээн авбал 45 дахь календарийн өдөр нь 2025 оны 11-р сарын 4 болж таарна. Энэ өдөр хүртэлх хугацаанд USCIS ямар нэгэн шийдвэр гаргах ёстой.


Premium Processing-ийн хураамжийн талаар:

Түргэвчилсэн үйлчилгээний хураамж харилцан адилгүй. Одоогоор тус хураамж дунджаар 1,600 – 2,900 ам.долларын хооронд байна.

Түр оршин суух визийн өргөдлүүд ихэвчлэн арай бага хураамжтай бол, I-140 зэрэг цагаачлалын өргөдлүүд өндөр хураамж тогтоогддог байна.

Эдгээр дүн нь үе үе өөрчлөгддөг тул өргөдөл илгээхээсээ өмнө заавал USCIS.gov-ийн албан ёсны хуудаснаас хамгийн сүүлд мөрдөгдөж буй хураамжийг шалгах шаардлагатай.

Мөн бүх өргөдөл үргэлж Premium Processing-т хамрагддаггүйг анхаараарай. USCIS ажлын ачаалал болон бодлогоос хамаарч зарим ангиллын түргэвчилсэн үйлчилгээг түр зогсоох, сэргээх эсвэл өргөжүүлэх тохиолдол байдаг.


Өргөдөл илгээхээс өмнө анхаарч шалгаарай:

  • I-907 маягтын одоогийн хураамж

  • Таны өргөдлийн төрөл түргэвчилсэн үйлчилгээний хүрээнд байгаа эсэх

  • Зөв хаяг болон хамгийн шинэ маягтын хувилбар

Буруу дүн төлөх эсвэл эрхгүй ангиллаар илгээвэл USCIS таны өргөдлийг татгалзаж буцаана — ингэснээр таны хугацаа алдагдана.


Хугацаа хэзээнээс тоологддог вэ?

Premium Processing-ийн хугацаа USCIS таны зөв, бүрэн гүйцэд бөглөсөн I-907 маягт ба төлбөрийг хүлээн авч, бүртгэсний дараа эхэлдэг. Шуудангаар илгээсэн өдөр биш, харин USCIS-ийн албан ёсоор хүлээн авсан өдөр юм.

Хүлээн авсны дараа та I-797C мэдэгдэл (receipt notice) авах бөгөөд үүнд хугацаа эхэлсэн огноо тэмдэглэгдсэн байдаг.

Хугацаа алдахгүй байхын тулд:

  • Зөв хаяг руу илгээх

  • Зөв, бүрэн төлбөр төлөх

  • Маягт дахь мэдээллээ хоёр дахин шалгах

Хэрэв таны I-907 буруу бөглөгдсөн, буруу хаягаар илгээгдсэн эсвэл хуучин хураамжтай бол USCIS буцаах бөгөөд энэ нь хэдэн долоо хоногийн хоцрогдол үүсгэнэ.


Хэрэв USCIS RFE эсвэл NOID илгээвэл?

Хэрэв USCIS нэмэлт нотолгоо шаардах (RFE) эсвэл татгалзах зорилготой мэдэгдэл (NOID) илгээвэл, хугацааны тоолол түр зогсдог.

  1. USCIS RFE/NOID илгээснээр тоолол зогсоно.

  2. Та шаардлагатай материалыг бэлтгэж, хариугаа илгээнэ.

  3. USCIS таны бүрэн хариуг хүлээн авмагц үлдсэн хоногуудыг дахин тоолж эхэлдэг.

Жишээ нь: Хэрэв таны 15 ажлын өдрийн хугацаанаас 10 дахь өдөр RFE ирвэл, USCIS хариуг хүлээн авсны дараа үлдсэн 5 ажлын өдрийг үргэлжлүүлэн тоолно.


USCIS ямар үйлдэл хийх вэ?

Түргэвчилсэн хугацаа дуусахад USCIS дараах дөрвөн үйлдлийн аль нэгийг хийх ёстой:

  • Таны өргөдлийг зөвшөөрөх

  • Татгалзсан мэдэгдэл илгээх

  • RFE гаргах

  • NOID гаргах

Хэрэв USCIS заасан хугацаанд эдгээрийн аль нэгийг ч хийгээгүй бол, та premium processing-ийн хураамжийг буцаан авах эрхтэй. Гэхдээ таны өргөдөл хэвийн журмаар үргэлжлэн шийдвэрлэгдэнэ.


USCIS хугацаандаа шийдвэр гаргахгүй бол?

Хэрэв USCIS 15 ажлын эсвэл 45 календарийн өдрийн дотор шийдвэр гаргаагүй бол:

  1. Та premium processing-ийн хураамжийг бүрэн буцаан авах эрхтэй.

  2. USCIS таны өргөдлийг нэмэлт төлбөргүйгээр үргэлжлүүлэн шийдвэрлэнэ.

Буцаалт хүсэхдээ:

  • USCIS-ийн Contact Center-т 1-800-375-5283 утсаар холбогдох

  • Хэрэв шаардлагатай бол supervisor review хүсэх

  • Эсвэл egov.uscis.gov/casestatus сайтаар онлайн хүсэлт гаргах

Бүх баримт, огноо, хариуны хуулбарыг хадгалж байгаарай.


Premium Processing-ийг амжилттай ашиглах зөвлөмж

1. Зөв Service Center-т илгээх. Төрөл бүрийн өргөдлийг өөр өөр USCIS төв шийдвэрлэдэг. Буруу хаяг руу илгээвэл автоматаар буцаагдана.

2. Хүлээн авалтын мэдэгдлүүдийн захиаг тусад нь хадгал. I-907-д зориулсан тусдаа хүлээн авсан кэйсийн дугаар ирдэг бөгөөд энэ нь таны хяналт, лавлагаанд хэрэгтэй.

3. Онлайн байдлаар хяналт тавь. my.uscis.gov эсвэл egov.uscis.gov/casestatus орж, хэргээ хянах боломжтой.

4. Өргөдлөө бүрэн, бат бэлд. Premium Processing нь муу бүрдүүлсэн материалыг нөхдөггүй.

5. Түргэвчилсэн үйлчилгээ бүх зүйлийг хурдасгахгүй. Энэ нь зөвхөн I-129 эсвэл I-140 өргөдлийн шийдвэрлэлийг түргэсгэдэг. Харин дараах зүйлд нөлөөлөхгүй:

  • Консулын ярилцлагын тов

  • I-485 статус шилжүүлэх үйл явц

  • Визийн дугаарын олголт

  • Визийн хуваарь (Visa Bulletin) дахь хүлээлт


Түгээмэл асуултууд

Premium Processing баттай зөвшөөрөл гэсэн үг үү?

Үгүй. Энэ нь USCIS-ийг хугацаандаа үйлдэл хийхийг баталгаажуулдаг, боловч шийдвэрийг биш.

Дараа нь Premium Processing-т шилжиж болох уу?

Тийм. Хэрэв тухайн ангилалд боломжтой бол өргөдөл гаргасны дараа ч I-907 маягтыг нэмж илгээж болно.

Хураамж хэд вэ?

Өргөдлийн төрөл, ангиллаас хамаарч дунджаар 1,600–2,900 ам.долларын хооронд.

Бүх өргөдөл Premium Processing-т хамрагддаг уу?

Үгүй. USCIS зарим ангиллыг түр хугацаанд зогсоох эсвэл сэргээх тохиолдол бий. Илгээхийн өмнө шалгах нь зүйтэй.

USCIS миний I-907-г хүлээн авсан эсэхийг яаж мэдэх вэ?

Танд I-797C мэдэгдэл ирэх бөгөөд үүнд хүлээн авсан огноо бичигдсэн байдаг. Энэ өдрөөс хугацаа эхэлдэг.


eVendow Immigration Consulting Firm мэргэжилтнүүд АНУ-ын виз цагаачлалын төвөгтэй процессыг танд ойлгомжтой, итгэлтэй байдлаар удирдахад тусалдах иж бүрэн консалтинг үйлчилгээ үзүүлэгч фирм юм.

Бид дараах үйлчилгээг санал болгодог:

  • LevelUp Consultation – стратеги ба үнэлгээ

  • Өргөдөл бэлтгэл ба бичиг баримтын бүрдүүлэлт

  • RFE хариу боловсруулах дэмжлэг

  • Premium Processing файл бүрдүүлэлт ба илгээх үйлчилгээ

  • Бие даан визний мэдүүлгээ өгөх төрлийн дэмжлэг, менторшип хөтөлбөр зэрэг


📞 Холбоо барих:

АНУ: +1 (407) 974-7375

Монгол: +976 7200 7375, +976 8904 3775

Вэбсайт: www.evendow.com


Энэхүү нийтлэл нь зөвлөгөө биш бөгөөд мэдээллийн зориулалттай болно. Цагаачлалын журам, USCIS-ийн бодлого байнга шинэчлэгддэг тул өргөдөл гаргахаасаа өмнө албан ёсны эх сурвалжаас мэдээллээ баталгаажуулна уу.

 
 
 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page