top of page

eVendow Global Edu™

  • 7 hours ago
  • 2 min read

Олон улсын боловсролын мэргэжилтнүүдийн ашигладаг системийг eVendow-ийн мэргэжлийн чиглүүлгийн хамт Монгол оюутнуудад нээлээ.


Монголын оюутан, сурагчдад гадаадад суралцах боломжоо илүү бие даан, нээлттэй, бодит мэдээлэлд тулгуурлан судлах боломж олгох eVendow Education Global Access™ үйлчилгээг албан ёсоор нэвтрүүлэхэд бэлэн болоод байна.

Гадаадад суралцахаар төлөвлөж эхлэхэд олон оюутан, гэр бүлд ижил асуултууд тулгардаг.

Гадаадад сурахаар шийдсэн ч...

Аль улс? Ямар сургууль? Ямар мэргэжил? Надад тохирох хөтөлбөр хаана байна? Тэтгэлэгийн боломж бий юу? Хаанаас эхлэх вэ?

Энэ олон сурталчилгаан дундаас ямар агентлагт даатгах вэ?

гэх мэт сунжирсан асуултуудын дунд явсаар байна уу?

 

Одоо заавал эхлээд агентлаг дээр очиж, хэн нэгнээр сургууль хайлгаж зөвхөн тэдний санал болгож буй сургуулиас сонгож хязгаарлагдах шаардлагагүй боллоо.



Уламжлалт арга барилаар оюутан эхлээд аль нэг боловсролын агентлагт хандаж, тухайн байгууллагын санал болгож буй сургуулиудын хүрээнд сонголтоо хийх тохиолдол түгээмэл байдаг. Эсвэл бие даан судалгаагаа үргэлжлүүлж хэд хэдэн сургуульд элсэлтийн өргөдлөө өгөхийн тулд тэдэнтэй тус бүрт нь холбоо тогтоох, бичиг баримт, өргөдлөө илгээх асуудлыг гүйцэтгэх шаардлага тулгарч, энэ нь багагүй цаг хугацаа алдаж, тооцоолоогүй эрсдлийг ч гаргадаг.


Олон хүүхэд залуус өөрийн мэдлэг ур чадвар, хүч хөдөлмөрийг гаргаж, тэтгэлэгт хамрагдах нь бас нэгэн том зорилго болсон байдаг. Энэ нь мэдээж гэр бүлийнхээ санхүүд өөрийн оролцоог өгч дэмжлэг болж төлбөрийн хөнгөлөлт эдлэх явдал шүү дээ.

Гэтэл бодит байдал дээр хүүхэд бүхэн өндөр хэлний оноо эсвэл олон шалгуурыг давсан үзүүлэлттэй байх эсэх нь өрөөсгөл байдаг нь үнэн.

Тэгвэл, манай хөтөлбөрт нэгдэж орсноор бидний анхан шатны чиглүүлгийн дор, нэгдсэн томоохон системийг ашиглаж, бүх бичиг баримт, тэтгэлэг хайлт зэргээ нэг дор цогцоор нь менежмент хийж, яг л өөртөө тохирсон зөв сонголтыг үр дүнтэйгээр хийх томоохон боломжтой болох юм.


Ингэснээр хүүхэд залуус төдийгүй өөрийн карьераа өсгөж, дараагийн сургуульдаа сурах гэж буй хэн бүхэнд санхүүгийн болоод цаг хугацааны бодит хэмнэлтүүдийг хийж чадах боломжийг нээж өгөх болсондоо бид туйлийн баяртай байна.

eVendow Education Global™ танд суурь чиглүүлгээс эхлээд иж бүрэн concierge үйлчилгээ хүртэл сонголттыг нээлттэй бэлтгэлээ.

Дэлхийн 6,500+ боловсролын мэргэжилтэн, байгууллагуудын ашигладаг экосистемээр дамжуулан олон улсын 1,500+ гаруй их сургууль, коллежийн 150,000+ сургалтын хөтөлбөр болон тэдгээрийн тэтгэлгийн боломжуудыг нэг дороос!

Бидний зорилго бол сургууль “зарах” биш.

eVendow-ийн хувьд гадаадад суралцах зөвлөгөө гэдэг нь оюутанд аль нэг сургуулийг санал болгоод application илгээх төдий үйлчилгээ биш юм.

Гадаадад суралцах нь тухайн оюутан болон гэр бүлийн хувьд цаг хугацаа, санхүү, карьер, цаашдын амьдралтай холбоотой томоохон шийдвэр байдаг.


Тиймээс бидний зорилго бол оюутан, гэр бүлд:

боломжуудаа ойлгох,зөв харьцуулах,эрсдэлээ багасгах,өөрт тохирсон шийдвэр гаргах,боловсролоо ирээдүйн карьерын зорилготойгоо уялдуулахад мэргэжлийн чиглүүлэг өгөх явдал юм.

Энэ бол eVendow Education Global™-ийн үндсэн философи юм.¥


Нэг удаагийн Access төлбөр — 98,000₮

eVendow Education Global Access™ үйлчилгээнд 98,000₮-ийн нэг удаагийн төлбөрөөр нэгдэх боломжтой.

Access үйлчилгээнд нэгдсэн оюутанд платформ ашиглахтай холбоотой нэмэлт төлбөр байхгүй.

Оюутан эхлээд боломжуудаа өөрөө судалж, цаашид аль ч шатанд eVendow-ийн нэмэлт мэргэжлийн үйлчилгээ шаардлагатай байх эсэхээ өөрөө шийдэх боломжоор хангах болно.


Боловсролоос дэлхийн боломж руу

eVendow Education Global™-ийн зорилго нь зөвхөн оюутныг сургуульд бүртгүүлэх бус, түүний цаашдын замналыг цогцоор нь харж ажиллах, үүнд тэднийг чиглүүлж туслах явдал юм.

Боловсрол → Элсэлт → Оюутны виз → Шинэ улсад очих → Карьерын хөгжил → Олон улсын боломж

Үүгээр Монгол оюутнууд тэр шийдвэрээ гаргахад шаардлагатай олон улсын боловсролын мэргэжлийн системийг өөрсдөө ашиглах боломжтой болоод байна.


Та боломжуудаа өөрөө судалж эхлэхэд бэлэн үү?

eVendow Education Global Access™-д нэгдэж, Student Profile-оо үүсгэн, 6+ улсын сургууль, хөтөлбөр, элсэлтийн шаардлага болон тэтгэлгийн боломжуудаа eVendow-ийн мэргэжлийн чиглүүлгийн хамт судалж эхлээрэй.



 
 
 

Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
bottom of page