top of page

ПОЛЬШ УЛСЫН ХӨДӨЛМӨРИЙН ВИЗНИЙ ХӨТӨЛБӨР ЭХЭЛЛЭЭ

  • Writer: eVendow Consulting Firm
    eVendow Consulting Firm
  • Aug 6
  • 3 min read

Updated: Aug 7

БНПУ-д албан ёсны ажил хөдөлмөр эрхлэхэд дэмжлэг үзүүлэх үйлчилгээ нь eVendow-ийн Global Mobility төслийн эхний хөтөлбөр болж хэрэгжихэд бэлэн болоод буй баяртай мэдээг тус бичвэрээр та бүхэнд хүргэж байна.


Европын орнуудад гадаадын иргэд хөдөлмөр эрхлэлтийн эрэлт улам нэмэгдэж байгаа энэ үед, eVendow Immigration Consulting Firm нь албан ёсоор ийнхүү “Global Mobility” төслийг эхлүүлж Монгол орноос, дэлхийн олон улсад мэргэших, хөдөлмөрлөх, суралцах болоод биенес эрхлэх бүх л төрлийн боломжийг нээн харуулах эрхэм зорилгоор эхний хөтөлбөөрөө эхлүүлж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд, БНПУ-ын “ D “ төрлийн виз-ийг хууль ёсны ажил хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийн дагуу Польшийн Хөдөлмөрийн Яамны тусгай зөвшөөрөл болон Ажил олгогчийн батлан даалтад үндэслэсэн байдлаар мэргэжлийн түвшинд мэдээ мэдээлэл, зөвлөмжөөр ханган зөвлөх үйлчилгээг үр дүнтэй нэвтрүүлэх нь бидний гол зорилт юм.

Шенгений орноор аялаж, Польш улсад ажиллаж амьдрах боломжийг харуулсан цонхыг eVendow Global Mobility хөтөлбөр олгож байна.
Шенгений орноор аялаж, Польш улсад ажиллаж амьдрах боломжийг харуулсан цонхыг eVendow Global Mobility хөтөлбөр олгож байна.

Энэхүү визний ангилал нь мэргэжилтэн болон мэргэжлийн бус ажилчид, ялангуяа хүн хүч дутагдалтай салбарууд — газар тариалан, боловсруулах үйлдвэр, барилга, үйлдвэр, зочид буудал, цэвэрлэгээ зэрэг салбаруудад анхаарлаа төвлөрүүлдэг.


Польш улсын хөдөлмөрийн зах зээлд хамгийн их хэрэгцээтэй буюу дутмагшилтай байгаа нь мэргэжлийн бус буюу semi-skilled ажилтад ажээ. Жилд олгож буй ажлын орон тоонуудын 60 орчим хувь нь оюутан бус хүмүүст зориулсан байдаг. Жишээлбэл, жимс түүх, савлагаа, үйлдвэрт туслах, агуулахын ажилтан гэх мэт.


Польшийн Засгийн газрын судалгаагаар, 2024 онд олгогдсон ажлын байрны 60-аад хувь нь бакалавр зэрэг шаардахгүй шалгууртай байжээ. Энэ нь Монгол зэрэг Ойрхи Дорнодын болон Ази, Африкийн орнуудаас ажиллах хүсэлтэй хүмүүст хууль ёсны боломжийг нээгээд зогсохгүй, тэнцвэртэй боломж олгох явдал юм.


Бид шаргуу хөдөлмөрч хүмүүсийг Европын хөдөлмөрийн зах зээл рүү хөтлөн дэмжиж зөвлөх үйлчилгээ үзүүлэх төлөвлөгөөг удтал хүлээн, төлөвлөсний эцэст, Польш улсын хөдөлмөрийн агентлагийн магадлан итгэмжит SSVI LLC-тэй албан ёсны давуу эрхэт түншлэлийн гэрээг үзэглэснээр энэхүү ажил хэргийн хэрэгжилт эхлэхэд ийнхүү бэлэн болно байна. Хөтөлбөрийн ерөнхий зөвлөх экспертийн баг маань, Польш улсад 10-аас дээш жил сурч, хөдөлмөрлөж, бизнес эрхэлсэн туршлагатайгаас гадна Монгол улсаас Польш улсад албан ёсоор 302 хүний хөдөлмөр эрхлэх зөвшөөрлийг гаргах ажлыг гүйцэтгэж 98 хувийн үзүүлэлттэй бодит туршлагатай мэргэжилтнүүд байгааг дуулгахдаа бахархалтай байна.


Та ямар салбарын ажилд орох боломжтой байдаг вэ?

Хөдөө аж ахуй

Жимс түүх, ногооны талбай, агуулахын туслах ажилтан

Хүнсний үйлдвэрлэл

Савлах, боловсруулалт, цэвэрлэгээ ажлын хүч

Мах боловсруулах гэх зэрэг олон төрлийн үйлдвэрлэл

Агуулахын туслах гэх мэт үйлдвэрлэлийн энгийн ажилтан

Барилга

Агуулах, логистик

Ачаа ачигч, савлагч, материалын хөдөлгөөнөө хариуцдаг ажилтан

Цэвэрлэгээ, зочид буудал

Зочид буудлын үйлчлэгч, тогоочийн туслах, угаах ажилчин гэх мэт


Сүүлийн үеийн албан мэдээллээс дурьдвал,

  • Польшид 1.1 сая гаруй гадаад ажилтан ажилласан хэмээн бүртгэгдсэн бөгөөд энэ тоо 2025, 2026 онуудад багадаа 12–15 % өсөх төлөвтэй байгаа юм байна.

  • 2025–2026 онд барилга, үйлдвэрлэл, тариалан, логистик, ахмад хүний асаргаа зэрэг салбарууд хамгийн өндөр ажил хэрэгцээтэй байхаар төлөвлөжээ.

  • Харин дундаж цалин:

    • Мэргэжлийн бус ажилтан: €600–€950/сар

    • Мэргэжлийн ажилтан: €1,200–€2,500/сар, буюу тухайн ажил олгогчдоос хамаарч харилцан адилгүй ба заримдаа илүү байх боломжтой байдаг байна.


Type D виз — Европоор нэвтрэх түлхүүр
  • Танд 1 жил хүртэлх виз, шаардлагатай бол хугацаагаа сунгах боломжтой байдлаар олгогдоно

  • Шенгений орнуудад хууль ёсны дагуу аялах эрхтэй

  • Цаашид амжилттай ажиллаж албан ёсны оршин суугчийн урт хугацааны эрхтэй болох боломжтой

  • Польшийн ЭСЯ нь Монгол улсад үйл ажиллагаа эрхэлдэг болсонтой холбоотой маш их зардал, цаг хугацаа хэмнэж Бээжин хотод очиж ярилцлагад орох шаардлагагүй болсон гэх зэрэг олон давуу тал, онцлогтой байна.


eVendow-ийн Global Mobility - Poland Program-ын эхний бүртгэл үүгээр нээгдэж байна.

Хэрэв та дээрх мэдээлэлтэй танилцаж, тус хөтөлбөр танд тохирох ба үүнд хамрагдахыг хүсвэл амжиж бүртгүүлэн албан ёсны гэрээ хийснээр бид хамтын ажиллагааг эхлүүлэх болно.


Бүртгэлийг бид аль болох танд амар хялбар байдлаар Монгол дахь шинэ салбар дээр биечилэн гүйцэтгэж байна.

Дараах хоёр хэлбэрээр бидэнд хүсэлтээ ирүүлээрэй:

  • Имэйл хаягт өөрийн товч мэдээлэл танилцуулга илгээж, таныг эхний шатанд тэнцэх боломжтой хэмээн үзвэл бид хөтөлбөрийн нээлтийн УРАМШУУЛАЛД ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ зөвлөх уулзалт хийх боломжийг бүрдүүлээд байна. Та хүсэлтээ тус имэйлд илгээнэ үү >globalvisa@evendow.com

  • Утсаар холбоо тогтоож мөн өөрийн талаар анхан шатны мэдээлэл солилцож, боломжтой хэмээн хариу авбал Нээлтийн урамшуулалт ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ ЗӨВЛӨХ УУЛЗАЛТ товлох > 976 - 8605 7335 дугаарт холбоо барина уу (ачааллын улмаас хурдан холбоо тогтоох бэрхшээл үүсч болох тул имэйл хувилбарыг сонгоорой)





Тус бичвэр нь мэдээ мэдээлэл олгох зорилготой ба хууль эрх зүйн зөвөлгөө биш болно

3 Comments

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
Aug 09

Баярлалаа. Дандаа үнэн зөв шинэ мэдээлэл өгөх гэж хичээж ажиллаж байдаг та бүхэнд амжилт хүсье.

Like

Guest
Aug 07
Rated 5 out of 5 stars.

Sain l daaa yaltachgui

Like

Guest
Aug 06
Rated 5 out of 5 stars.

Wow! Yamar tom medee vee👏🏼

Like
bottom of page