top of page

TАЛЕНТ ВИЗ-визний спонсорын талаар,

eVendow Immigration Consulting Firm нь виз, байнгын оршин суух эрхтэй холбоотой бүх төрлийн

мэргэжлийн зөвлөх үйлчилгээ үзүүлэгч фирм билээ.

Энэ удаагийн бичвэрээр бид та бүхэнд мэдлэг, мэдээлэл өгөх зорилгоор урлаг, спортын салбарынханд олгогддог "P3 Visa" визний төрөлд СПОНСОР гэж хэн байдаг вэ? Яагаад шаарддаг вэ? гэх зэргээр уран бүтээлчид төдийлөн болоод үзэгчид хангалттай мэдээлэлгүй байдаг тул тус бичвэр тус болно гэж итгэлтэй байна.

Бид энэ удаад Мөнхийн Реп хамтлаг болон дуучин Үүрцайх нарын АНУ-ын хамтарсан аялан тоглолтын

ВИЗНИЙ СПОНСОР болон ВИЗНИЙ БИЧИГ БАРИМТ БҮРДЭЛД КОНСАЛТИНГ ҮЙЛЧИЛГЭЭ үзүүлж хамтран ажилласандаа баяртай байна.


P-3 визний ерөнхий суурь шалгуур:

P-3 виз нь АНУ-д соёлын өвөрмөц онцлог бүхий хөтөлбөрт оролцох, уран бүтээл толилуулах зорилго дор түр хугацаагаар ирэх уран бүтээлчид, багш, дасгалжуулагч зэрэг мэргэжилтнүүдэд зориулагдсан визийн төрөл юм. Энэ визний зөвшөөрлийг авахын тулд АНУ дахь ивээн тэтгэгч байгууллага заавал байх шаардлагатай бөгөөд энэ нь визийн процессын зайлшгүй хэсэг юм.

Тус визний талаар ерөнхий мэдээлэл авч болох мэдээллийг манай бичвэрээс энд дарж дэлгэрэнгүй танилцаарай.


Ивээн тэтгэгч байгууллага гэж хэн бэ?

Ивээн тэтгэгч байгууллага гэдэг нь АНУ-д байрлах албан ёсны хуулийн этгээд, тус чиглэлд үйл ажиллагаа эрхлэгч, ажил олгогч, агент эсвэл соёлын байгууллага байж болно. Тэд уран бүтээлчийн өмнөөс USCIS-д (АНУ-ын Иргэншил, Цагаачлалын Алба) Form I-129 өргөдлийг гаргаж, визийн хүсэлтийг албан ёсоор хариуцан гүйцэтгэгчид юм. Өөрөөр хэлбэл, уран бүтээлч бус харин байгууллага нь виз мэдүүлэгч буюу PETITIONER байдаг байх нь. Энэ байгууллага нь уран бүтээлчийн АНУ-д байх хугацааны визний зөрчил зэрэгт хариуцлага хүлээдэг бөгөөд визийн ивээн тэтгэгч нь санхүүгийн ивээн тэтгэгч биш юм. Цагаачлалын албаны мэдээллийг эх сурвалжаас үзнэ үү > USCIS


Ивээн тэтгэгчийн үүрэг

  1. Form I-129 өргөдөл гаргах: Ивээн тэтгэгч нь уран бүтээлчийн өмнөөс USCIS-д Form I-129 өргөдлийг гаргаж, визийн хүсэлтийг эхлүүлдэг.

  2. Холбогдох баримт бичиг бүрдүүлэх:

    • Хөдөлмөрийн холбооноодоос тодорхойлолт авах.

    • Уран бүтээлчтэй байгуулсан гэрээний хуулбар эсвэл аман тохиролцооны дэлгэрэнгүй.

    • Тоглолт, арга хэмжээний танилцуулга бусад бичиг баримт бүрдлийг визэнд бэлтгэх

    • Уран бүтээлчийн соёлын өвөрмөц байдал, ур чадварыг батлах мэргэжилтнүүдийн захидал, нийтлэлүүдийг хариуцан зохион байгуулах зэргээр визэнд шаардлагатай олон төрлийн дэмжлэгийг үзүүлж ажилладаг.


Уран бүтээлчдэд тавигддаг шаардлага

  • Соёлын өвөрмөц байдал: Уран бүтээлч нь өвөрмөц эсвэл уламжлалт урлагийн төрлөөр уран бүтээл туурвидаг, түүний нотлон харуулах .

  • Хөтөлбөрт оролцох: АНУ-д соёлын өвөрмөц хөтөлбөрт буюу тоглолт зэрэгт оролцох зорилготой байх.

  • Баримт бичиг: Уран бүтээлчийн ур чадвар, туршлагыг батлах бүх л төрлийн баримт бичигтэй байх.

Evendow consulting firm нь "Мөнхийн Рэп" хамтлаг болон дуучин "Үүрtt"-гийн АНУ дахь аялан тоглолтын визний бичиг баримт болон спонсор байгууллагаар амжилттай ажиллаж, уран бүтээлчид ийнхүү тоглолтоо хийхэд бэлэн болсонд баяртай байна. 

Тус аялан тоглолтын зохион байгуулагчдаар Blue Spot NGO болон Chicago Mongols Group хамтран ажиллах болсон талаар бид шинэ мэдээлэл хүлээн аваад байна. Мөн хамтлагийн зүгээс зохион байгуулагч солигдож зөвшилцсөн байдлаар шинэ зохион байгуулалт дор тоглолтуудаа ийнхүү амласан ёсоор сонсогч фенүүддээ толилуулахаар хүрэлцэн ирж байгаадаа баяртай байгаа талаараа сошиал хуудаснаа лайв хийх болон манай байгууллагад мөн хуваалцаж мэдээлэл хүргэснийг бид дамжуулахдаа таатай байна. Зохион байгуулагчид болон уран бүтээлчдэд АМЖИЛТ ХҮСЬЕ!

Доорх постероос та бүхэн тоглолтын мэдээллийг харахаас гадна хот бүрийн хамаарах утасны дугаарт холбогдож нэмэлт мэдээлэл болон ямар нэг өөрчлөлт гарсан эсэхэд баталгаажилт лавлах бол холбоо тогтоохыг зөвлөж байна.


Та бүхэн харжбайгаачлан Цагаачлалын албанаас ирүүлсэн мэдэгдэлд, PETITION FOR NONIMMIGRANT WORKER гэсэн байна. Энэ нь Цагаачлалын бус, ажлын визний төрлийг илтгэж байгаа. АНУ-д орлого олох зорилгоор ирж байгааг эндээс ойлгож болно. Мөн "Number of Workers 3" гээд, уран бүтээлчдийг жагсаасан байна. АНУ-д суугаа Монголчууд, үзэгчид маань мөн багагүй мэдээ мэдээлэлтэй, мэдлэгтэй байдаг болсонд баяртай байгаа. Тэд, албан ёсоор зөвшөөрөлтэй хууль ёсны үйл ажиллагаа эрхэлж буй интертайнмент байгууллага болон уран бүтээлдийг дэмжих, тэдэнд хөрөнгө оруулж, үнэт цагаа зарцуулахыг илүүд үздэг болсон байгаа нь ихээр ажиглагдаж байгаа нь маш зөв хандлага юм.

Цаашдаа уран бүтээлчид, ирээдүйдээ ямар нэг байдлаар визний зөрчилтэй түүх үүсгэхгүй байх тал дээр анхаарч мөн л хариуцлагатай хандах хандлага ихссэн байгаад манай байгууллага их олзуурхан тэднийг боломжит бүх талаар дэмжин ажиллахыг хичээдэг гэдгээ энэ дашрамж дурьдая.


Тоглолтын мэдээллийг дараах утасны дугаарт хандан авахыг хүсье: 202-71422868


Виз болон визний спонсор зэрэгтэй холбоотой мэдээлэл, консалтингийн талаар имэйл илгээн бидэнд хандах боломжтой > admin@evendow.com

 
 
 

Kommentare

Mit 0 von 5 Sternen bewertet.
Noch keine Ratings

Rating hinzufügen
bottom of page