top of page

БАЙНГЫН ОРШИН СУУХ ЭРХ ОЛГОХ ҮЙЛ ЯВЦ БА ЖУРМЫН ТАЛААР ТАНЫ ЗАЙЛШГҮЙ МЭДЭХ ПРОЦЕСС

Updated: May 28

Ногоон карт буюу АНУ-д БАЙНГЫН ОРШИН СУУХ эрх бүхий картын ангилал тус бүр өөр өөрийн тодорхой шалгуур, ба хянан шалгагдах журамтай.

eVendow Consulting Firm-ийн зүгээс энэ удаад бид таныг АНУ-д байхдаа "ADJUSTMENT OF STATUS" буюу одоо байгаа статусаа солих эсвэл АНУ-аас өөр улсад байх үедээ "CONSULAR PROCESSING" буюу консулын процесс-р өргөдөл гаргахад туслах зарим ерөнхий үйл явц, журмыг мэдээлэл өгөх үүднээс тус бичвэрээр хүргэж байна.



1. Аль ангилалын виз, мэдүүлэг өгөхөл та тэнцэж буй эсэхээ шалгаж мэдэх:

Та байнгын оршин суугч статус авах эрхтэй эсэхээ тодорхойлох хэрэгтэй ба хүсэлт гаргахаасаа өмнө шаардлагатай шалгууруудыг нягтлан үзнэ үү.

www.uscis.gov вэбсайтаас дэлгэрэнгүй мэдээллийг авч болох ба өөрт тохирох мэргэжлийг байгууллагуудаас зөвөлгөө консалтинг авч ажиллах боломжтой. Хэрэв энэ тал дээр манай консалтинг фирмд хандах тохиолдолд тус линкээр хандаж консалтинг авах мэдээлэлтэй танилцна уу.

2. "Adjustment of status" буюу Статус солих:

Аль ангилалын визэн тэнцэж буйгаа тодорхойлсны дараа хэрэв та АНУ-д оршин суугаа бол өөрийн одоогийн статусыг солин боломжит байнгын оршин суугч болгох буюу ногоон картаа авах процессын үе юм. Үүний тулд нэн түрүүнд та үндсэн визнийхээ мэдүүлгийг бэлтгэн илгээж, цагаачлалын албанаас ЗӨВШӨӨРСӨН хариуг заавал авсан байх шаардлагатай. Тус хариуг үндэслэл та болон таны гэр бүлийг ямар нэг хэрэг зөрчил болон худал мэдүүлэг, хуурамч бичиг баримт зэргийг зөрчилгүй гэж үзвэл ADJUSTMENT OF STATUS - APPROVAL буюу амжилттай хийгдэх боломжтой юм. Тус процесс нь тухай бүрийн ангиллаас шалтгаалж өөрийн цаг хугацаатайг анхаарна уу.

3. "Consular processing" буюу Консулын Процесс:

Консулын процесс нь та АНУ-с гадуур буюу өөр улс оронд оршин суудаг бол статусаа солих үе шатгүйгээр ногоон картаа авах боломжтой процесс юм. Тухайлбал та Монгол улсад оршин суугаа бол энэхүү процессоор дамжуулан АНУ-ын байнгын оршин суух эрхийн хүсэлтээ явуулах боломжтой байдаг. Таны үндсэн визний зөвшөөрлийг үндэслэж, NVC (National Visa Center) хянан шалгалт явуулснаар АНУ-ын АСЯ-д ярилцлагад орсноор тус процесс хийгддэг байна.

4. "Concurrent Filing" буюу Хамтарсан мэдүүлэг:

Ногоон картыг ажил эрхлэлт, гэр бүл эсвэл тусгай цагаачаар авах үед хэн нэгэн таны өмнөөс өргөдөл гаргах шаардлагатай байж магадгүй юм. Өөрөөр хэлбэл өргөдөл хүсэгчтэй хамт нэгэн зэрэг та мэдүүлэг гаргадаг. Дагалдан визний процесстой адил гэж хэлж болно.

5. Виз авах боломж:

Байнгын оршин суух эрхийн мэдүүлэг гаргахаас өмнө тухайн жилд олгогдох визний тоо дүүрээгүй буюу тоо хэмжээ дуусаагүй байх нь давуу талтай. Зарим ангилалд визний тоо үргэлж боломжтой байдаг бол заримд нь тодорхой хязгаартай байдаг. 2022 оны байдлаар гэр бүлд суурилсан төрлийн мэдүүлгээс 57,000 гаруй виз ашиглагдаагүй үлдсэн бөгөөд энэхүү орон тоо 2023 оны орон тоонд нэмэгдэн энэ оны EB (Employment based) төрөлд виз зөвшөөрөгдөх магадлалтай орон тоо 197,000 болон өссөн үзүүлэлттэй байна (USCIS, 2023). Энэ нь манай фирмийн мэргэшиж ажилладаг ажлын спонсор шаардахгүй мэдүүлж болдог EB2 NIW төрлийн ногоон картыг төрөл бөгөөг таатай сайхан мэдээ гэж ойлгох боломжтой.

6. Эрүүл мэндийн үзлэг:

Ногоон карт авах хүсэлт гаргагчдын ихэнх нь эрүүл мэндийн үзлэгт хамрагдах шаардлагатай. Эмнэлгийн үзлэгт хэн хамрагдах ёстой, мөн дагаж мөрдөх тодорхой маягт, журмын талаар uscis.gov албан ёсны эх сурвалжаас олж мэдээрэй.


eVendow Consulting Firm-ийн хамт олон та бидний өмнө ямар олон боломжууд байдгийг хуваалцахаар тогтмол ажилладаг бөгөөд хэрэв та өөртөө ямар боломж байгаа эсэхийг тодорхойлуулах бол өөрийн намтар, CV- ээ admin@evendow.com-т имэйлээр илгээх болон консалтинг тус холбоосоор орж захиалах боломжтой.



References:







185 views1 comment

1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
May 29
Rated 5 out of 5 stars.

Great!

Like
bottom of page