top of page

eVendow Career Launch Celebration 2 амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө.

eVendow Immigration Consulting Firm хоёр жилийнхээ ойг тохиолдуулан баг хамт олныхоо ажил амжилтын түүх, шинэ ажлын гарааг та бүхэндээ хуваалцаж байгаа билээ. Өнгөрөгч сар бид Бизнес Төлөвлөлтийн Албаны шинэхэн менежер

Б. Эрдэнэчимэгийн шинэ ажлын гарааг хамтдаа тэмдэглэн өнгөрүүлсэн. Харин энэ удаад ууган гишүүдийн нэг П. Золжаргалын ажил амжилтын баярыг үйлчлүүлэгч, харилцагчид болон түүний гэр бүл, найз нөхдийн хамтаар амжилттай тэмдэглэн өнгөрүүллээ.


Золжаргал менежрийн зүгээс тэрээр Employment Base Green Card төрөлд мэргэшиж Case Manager ажлыг эрхэлж, одоогоор Бизнес Төлөвлөлтийн багт шилжин ажиллаж буй талаар болон тэрээр өөрийн хувийн виз, цагаачлалын түүхийг (Immigration story) хийгээд хэрхэн АНУ- дах Америк компаниас ажлын санал авч өнгөрсөн 2 жил гаруй хугацаанд өсөн дэвшиж байгаа талаараа дэлгэрэнгүй хуваалцсан явдал тус өдрийн сэтгэл догдлом хэсэг байсан төдийгүй зочидод маань урам зориг өгөхөөс гадна ховорхон мэдээ мэдээллийг өгч бодит туршлагаа хуваалцаж чадлаа.

"Туршлага мэдлэгээ хуваалцах нь хадгалахаас илүү"

Evendow Immigration Consulting Firm нь ажилчдынхаа мэдлэг чадварыг сайжруулах тал дээр байнга анхаардаг бөгөөд Золжаргалын менежрийн хувьд олон төрлийн сургалтуудад тогтмол хамрагдаж, багагүй шалгалтуудыг давж Business Developer гэх албан тушаалд томилогдож харилцагч та бүхэнд иж бүрэн консалтинг үйлчилгээг үзүүлэн хамтран ажиллахад ийнхүү бэлэн болоод байгаа билээ.

Эвэнтийн үеэр; Гүйцэтгэх захирал Ц. Нармандах eVendow ECO-SYSTEM хэсэг болох Wayease Agency - компанийг олон нийтэд танилцуулсан бөгөөд уг компанийн Managing Partner-аар Золжаргал сонгогдон 2023 оноос эхлэн судалгаа, төлөвлөлт дээр ажиллаж аль хэдийнэ эхний үйлчлүүлэгчидтэйгээ хамтран ажиллаад эхэлсэн түүний амжилтын талаар онцоллоо.

Уг компаний нь Флорида мужид албан ёсны бүртгэлтэй ба Travel Vendow - гэх аялал жуулчлалтай холбоотой зарим онцгой багцуудыг танилцуулахаар зэхэж буй аж. Мөн J1-internship болон O1- extraordinary person төрлийн виз мэдүүлэх спонсор агент зэрэг үйлчилгээг үзүүлэн ажиллаж буй гэдгийг албан ёсоор зарласан нь сайхан мэдээ байлаа. Ийнхүү eVendow ECO-System улам өргөжсөөр байна.


Тус өдрийн зайлшгүй дурьдах мөн нэгэн онгой хэсэг бол eVendow -ийн эрхэм үйлчлүүлэгч нарын төлөөлөл Эвентэд хүрэлцэн ирж сэтгэгдлээ хуваалцан Золжаргал кейс менежер байх хугацаандаа тэдэнтэй хэрхэн хамтран ажиллаж байсан талаар болон eVendow баг хамт олоны дийлэнх нь залуучууд бөгөөд томоохон үлгэр дуурайл авахуйц мэргэжлийн түвшинд ажилладагт бахархдаг талаар хуваалцсан нь бидэнд гэнэтийн бөгөөд маш том бэлэг болж, урам зориг өгөхөөс гадна илүү их үүрэг хариуцлага, итгэлийг мэдрүүлж өглөө.


Бүх хүндэт үйлчлүүлэгчиддээ хандаж, бидэнд итгэл хүлээлгэн харилцан дэмжиж, хамтран ажилладаг явдалд дахин талархал илэрхийлье. Бид хамтдаа зорьсондоо хүрэх болно хэмээн үүгээр дамжуулан илгээе!

Та бүхнийхээ итгэлийг алдалгүй улам олон Монголчуудыгаа дэлхийн хэмжээнд хүлээн зөвшөөрөгдөн хууль ёсны дагуу АНУ-д байнгын оршин суух эрхтэй болоход нь томоохон дэмжлэг үзүүлж хувь нэмрээ оруулсаар байх болно.


"Evendow Immigration Consulting" - Youtube хуудсаар зочлон CAREER LAUNCH CELEBRATION хураангуй бичлэгийг шимтэн үзнэ гэж найдаж байна.

Бид тун удахгүй дараагийн бахархалт eVendow гишүүнээ танилцуулах болно.

Та бүхэн тэсэн ядан хүлээнэ гэдэгт итгэлтэй байна.


АНУ-д байнгын оршин суух эрх хүсэх талаар зөвхөн танд зориулсан гаргалгаа, төлөвлөгөөг гаргадаг VIP уулзалтыг энд дарж захиалан Business Development багийн мэргэжилтнүүдтэй цаг товлох боломжтой.


АНУ, Орландо хот

2024 он

42 views1 comment

1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
May 27
Rated 5 out of 5 stars.

Сайхан түүх байна. Бичлэгийн хураангүй боловч сэтгэл их хөдөллөө. Та бүхэнд амжилт хүсье

Like
bottom of page