top of page

E-2 Виз: АНУ-д Бизнес Эрхлэх Боломж (2026)

  • 2 days ago
  • 8 min read

E-2 Визний ерөнхий ойлголт

E-2 Бизнесийн виз хэмээгддэг гэрээт хөрөнгө оруулагчийн виз нь АНУ-ын гэрээт орнуудын (treaty trader countries) иргэдэд АНУ-д бизнес эрхлэх, амьдрах боломж олгодог томоохон боломж гэж үздэг цагаачлалын бус визний төрөл юм. Бусад визийн төрлөөс ялгаатай нь сугалааны зарчим, жилийн орон тооны хязгаарлалт, эсвэл сая сая доллар хөрөнгө оруулалт шаардахгүй. 

Гэвч E-2 виз бол хамгийн ихээр буруу ойлголт, төөрөгдөл эргэлзээтэй асуудлуудтай их тулгардаг визний төрөл хэмээн мэргэжилтнүүд дүгнэдэг байна. Буруу бизнесийн бүтцэд хөрөнгө оруулалт хийх, "их хэмжээний хөрөнгө оруулалт" гэдэг нь юу болохыг буруу ойлгох, эсвэл тохирохгүй бизнесийн загвар сонгох гэх зэрэг бодит эрсдлүүд багагүй тулгардаг.


Монгол Улсын виз мэдүүлэгчдийн давуу тал

2026 оны 4 дүгээр сарын байдлаар Монгол Улс нь АНУ-тай E-2 визийн гэрээтэй 80 гаруй орны нэг хэвээр байна. Энэ бол асар том давуу тал юм. Тухайлбал, Хятад, Энэтхэг, Бразил, Орос зэрэг эдийн засгийн хүчирхэг орнууд E-2 визэнд хамрагддаггүй бөгөөд тэдэнд хөрөнгө оруулалтад суурилсан виз мэдүүлэх боломж хаалттай бөгөөд зөвхөн EB5 Green card буюу өндөр хэмжээний хөрөнгө оруулалтыг шаарддаг гэж хэлэхэд болно. Тэдэнд мөнгө байсан ч энэ боломж байхгүй юм. Бид харин энэ боломжийг хариуцлагатай авч үзэж, амжилттай ашиглах хэрэгтэй.

Гэрээт орнууд: Солонгос, Япон, Пакистан, Вьетнам, Монгол Улс, Тайланд, Филиппин, Герман, Их Британи, Франц, Канад, Мексик болон бусад орнууд. Бүрэн жагсаалтыг АНУ-ын Төрийн департаментын вэб сайтаас үзнэ үү.

YouTube: Evendow Consulting

E-2 Визийн үндсэн ойлголтууд давуу талуудаас дурьдвал,

Хөрөнгө оруулагчдын хувьд:

  • Өөрийн бизнесээ удирдахын тулд АНУ-д гэр бүлийн хамтаар амьдарч, ажиллах эрхтэй

  • Анхны виз ихэвчлэн 2-5 жилийн хугацаагаар олгогддог

  • Бизнес үргэлжилсээр байвал визийг хязгааргүй сунгаж болно

  • АНУ-аас чөлөөтэй орох, гарах боломжтой (эх орноосоо визээ авбал)

  • Эхнэр/нөхөрт ажиллах эрх олгож өөр ямар ч ажлыг хууль ёсны дагуу эрхлэх боломж олгоно

  • Гэр бүлийн гишүүд бүгд оюутны виз мэдүүлэх шаардлагагүйгээр суралцах боломжтой  гэх зэрэг.


Үндсэн шаардлагуудаас

E-2 визэнд хамрагдахын тулд дараах зүйлсийг нотлох шаардлагатай: 

  1. Гэрээт орны иргэншил, 

  2. АНУ-ын бизнест их хэмжээний хөрөнгө оруулалт, эрсдэлд орсон ба тусгагдсан хөрөнгө, бодит үйл ажиллагаа явуулж буй бөгөөд хязгаарлагдмал биш бизнес, 

  3. 50 хувиас доошгүй өмчлөл ба үйл ажиллагааны хяналт, E-2 статус дуусахад АНУ-г орхих хэтийн зорилго.


"Их хэмжээний хөрөнгө оруулалт" гэдэг нь

E-2 визэнд албан ёсны доод хязгаар байхгүй. USCIS нь хөрөнгө оруулалт "их хэмжээний" эсэхийг дараах шалгуураар үнэлэх боломжтой юм.

Хөрөнгө оруулалт нь бизнесийн нийт өртгөөс харьцангуй их байх ёстой. Жишээлбэл, 100,000 долларын бизнес худалдаж аваад 80,000 доллар хөрөнгө оруулалт хийвэл ерөнхийдөө их хэмжээний гэж тооцогддох боломжтой. Гэвч 500,000 долларын бизнест 200,000 доллар хөрөнгө оруулалт хийвэл шалгуурыг хангахгүй байх магадлалтай. Ерөнхий зарчим нь өртөг багатай бизнес нь илүү өндөр хувийн хөрөнгө оруулалт шаарддаг бол өндөр өртөгтэй бизнес нь бага хувиар ч хангалттай байж болно


Үнэн бодит байдлыг үнэлэх нь

Хөрөнгө оруулалт нь бизнесийг амжилттай ажиллуулахад хангалттай байх ёстой. USCIS нь хөрөнгө оруулалт нь бизнесийг үнэхээр ажиллуулж, орлого олж, тоног төхөөрөмж, нөөц бараа, эргэлтийн хөрөнгө зэрэг шаардлагатай зардлыг нөхөхөд хангалттай эсэхийг шалгадаг. Харьцааны болон үнэн бодит байдлын аль аль шалгуурыг хангасан байх ёстой байдаг.


"Эрсдэлд орсон" гэдэг нь юу вэ

"Эрсдэлд орсон" гэдэг нь бизнес бүтэлгүйтвэл мөнгө алдагдах магадлалтай гэсэн үг. Тус визний шалгуур нь шууд утгаараа бизнес эрхлэгчийн хөрөнгийг шудрагаар зарцуулахыг хүсч, хуурамч виз мэдүүлгээс сэргийлэх нэг үзүүлэлт болдог байна. Тиймээс бодитоор хөрөнгөө зарцуулсан болон виз гармагц шилжин зарцуулагдах нөхцөлт тохируулга төлөвлөгөө хийгдсэн гэх зэрэг нөхцлийг харгалзан үзэж зөвшөөрөл олгох эсэхээ хамаардаг туршлага элбэг байдаг.


Эрсдэлд тооцогдохгүй зүйлс

Хувийн дансанд хадгалж буй "хөрөнгө оруулахад бэлэн" гэж тэмдэглэсэн мөнгө тооцогдохгүй. Зөвхөн виз батлагдсан тохиолдолд л хийгдэх нөхцөлт төлбөр, буцаан авах боломжтой хадгаламж, төлөгдөөгүй мөнгөн үнэт цаас, үл хөдлөх хөрөнгө, буцааж татаж болох бизнест олгосон зээл бүгд тооцогдох боломжгүй юм.


Хөрөнгө оруулалтын цаг хугацаа

Ихэнх өргөдөл гаргагчид визээ батлагдах эсэхээ мэдэхээсээ өмнө хэр их зарцуулах ёстойг тооцоолох тал дээр бэрхшээл учирдаг. Виз батлагдахаас өмнө бодит хөрөнгө зарцуулагдсан байх ёстой—шаардлагын гол санаа үүнд оршдгийн анхаараарай. 


Тохирох бизнесийн загварууд

Бүх бизнес E-2 визэнд тохироно хэмээн үзэх нь өрөөсгөл. Харин аль загвар тохирох талаар ойлгох нь зайлшгүй шаардлагатай байдаг.


Оновчтой байж болох бизнес загварууд

  • Ресторан болон хоол үйлдвэрлэлийн бизнес түгээмэл тохирдог, ресторан, түргэн хоолны газар, кафе, хоол үйлдвэрлэлийн үйлчилгээ зэрэг багтаж болно.

  • Жижиглэнгийн худалдааны бизнес мөн оновчтой санаа мөн бөгөөд үүнд жижиглэнгийн дэлгүүр, супермаркет, хувцасны дэлгүүр, электроникийн худалдаа, гэр ахуйн барааны дэлгүүр зэрэг багтана.

  • Мэргэжлийн үйлчилгээ, ялангуяа тодорхой үйлчлүүлэгчийн баазтай зөвлөх үйлчилгээ, маркетинг болон сурталчилгааны агентлаг, мэдээллийн технологийн үйлчилгээ, инженерийн болон архитектурын агегтлаг, импорт/экспортын бизнес зэрэг нь оновчтой байж болно.

  • Ямар нэг брэндийн франчайз бизнес нь тус визэнд түгээмэл байдлаар амжилттай зөвшөөрөл авч чадсан байдаг. Үүнд түргэн хоолны газар, цэвэрлэгээ эсвэл сургалтын үйлчилгээний франчайз, жижиглэнгийн худалдааны франчайз, фитнес төвүүд гээд олон төрөл багтах боломжтой юм.

  • Барилга болон заслыг ажлын бизнес мөн оновчтой байх боломжтой. Үүнд, сантехник эсвэл цахилгааны ажил зэрэг засвар үйлчилгээ зэрэг олон төрлийн бизнес орно.

  • Хумс, гоо сайхны салон, үсчин, спа, автомашин засварын газар, хими цэвэрлэгээний үйлчилгээ зэрэг нь хамгийн элбэг сонголтуудын нэг мөн юм  

Дээрх сонголтууд нь таныг сонголтоо хийхэд тань тус болно хэмээн найдаж байна. 


Тохиромжгүй байж болох бизнесүүд

  • Цахим худалдааны бизнесийн төрөл хүндрэлтэй боловч боломжтой. Зөвхөн вэб сайтаас гадна АНУ дахь үйл ажиллагаа, үүнд агуулах, хүргэлтийн үйл ажиллагаа, ажилчид байгааг харуулах ёстой. 

  • Нэг хүн дээр тогтох зөвлөх үйл ажиллагаа нь бизнес 

  • Орлогогүй шинэ бизнес нь боломжтой хэдий ч онцгой бизнес төлөвлөгөө шаарддаг бөгөөд аль хэдийн хийгдсэн тодорхой алхмуудыг харуулах ёстой. 


Боломжгүй бизнесийн загварууд

Үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт—хувийн хэрэгцээний үл хөдлөх хөрөнгө, эсвэл ганцхан үл хөдлөхийг урт хугацаагаар түрээслүүлэх нь идэвхитэй үйл ажиллагаа явуулж буй бизнес биш гэж тооцогдоно. Мөн хувьцаа, бонд, криптовалютын эзэмшил зэрэг цэвэр хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа нь санхүүгийн хөрөнгө оруулалт бөгөөд бизнес биш хэмээн үзэх тул энэ талаар олонтаа асуудаг харилцагчид маань ойлголтоо эцэслээд аваарай.


Үл хөдлөх хөрөнгө ба E-2 виз

Олон өргөдөл гаргагчид өөрсдийн E-2 визэнд үл хөдлөх хөрөнгө худалдаж авч болох эсэх талаар асуудаг учраас тус нийлтлэлдээ аль болох дэлгэрэнгүй мэдээллийг судалгаа, туршлагад үндэслэн хуваалцаж байна. 


Түрээсийн үл хөдлөх хөрөнгө 

Орон сууц, хаусыг түрээслүүлэхийн тулд худалдаж авах нь пассив хөрөнгө оруулалт гэж тооцогддог, үйл ажиллагаа явуулж буй актив бизнес биш юм. Өргөдөл гаргагч өөрөө өмчийг удирдсан ч USCIS үүнийг хөрөнгө оруулалтын үйл ажиллагаа гэж үзэж, бизнесийн үйл ажиллагаанд тооцдоггүй байна.


Үл хөдлөх хөрөнгийг зөв загварчилах нь

Short Term Rental буюу богино хугацааны түрээсийн үл хөдлөх хөрөнгийн менежментийн бизнесийг зөв бүтэцтэйгээр гаргаж чадвал энэ нь энгийн үл хөдлөхөөс өөр тогтлолт болж чадах нь дамжиггүй юм. Гол нь богино хугацааны түрээсийг идэвхтэй удирдаж буй өмчийн удирдлагын компанийг гардан ажиллуулах явдал юм. Энэ нь өргөдөл гаргагч компанийг эзэмшиж, ажиллуулж, богино хугацааны түрээсийн бизнест тусгайлан өмчийг худалдаж авч, захиалга болон засвар үйлчилгээ зэрэг бүх талыг идэвхтэй удирдах гэх зэргээр бүх бизнесийн үйл ажиллагааг шууд удирдаж байна гэсэн үг. Гэсэн хэдий ч USCIS эдгээр зохион байгуулалтыг сайтар шалгадаг бөгөөд энэ загварыг хэрэгжүүлэхээс өмнө мэргэжлийн зөвлөгөөг бизнес болон бичиг баримт талаас авах нь зайлшгүй шаардлагатайг зөвлөе. 


Хөрөнгө оруулалтын хэмжээг зөв тогтоох нь

Одоогийн байдлаар Цагаачлалын албанаас албан ёсны шаардсан доод хэмжээ байхгүй ч практик туршлагад үндэслэл дээр салбарын мэргэжилтнүүд зөвлөсөөр ирснийг дараах байдлаар жишээлэн танилцуулж байна.


50,000-75,000 долларын хөрөнгө оруулалт

Энэ хэмжээ нь зөвлөх үйлчилгээ эсвэл мэдээллийн технологийн үйлчилгээ зэрэг үйлчилгээний бизнест илүү тохирч, бага хэмжээний жижиглэнгийн худалдаа, бага зардал бүхий мэргэжлийн үйлчилгээ гэх зэрэг. Бүх бизнесийн загварыг салбар, үйл ажиллагаа болоод хөрөнгө оруулалтын хэмжээтэй нягт уялдуулж зөв төлөвлөх нь хамгийн чухал хэсэг юм.


75,000-150,000 долларын хүрээний хөрөнгө оруулалт

Энэ нь ихэвчлэн E-2 өргөдлүүдийн хувьд "алтан дундаж" гэж тооцогддог. Энэ хэмжээний хөрөнгө оруулалтын бизнесийн төрлүүд нь жижиг ресторан болон кафе, барааны дэлгүүр, анхан шатны франчайз, үйлчилгээний бизнес, барилгын компани зэрэг орно. 

150,000-300,000 доллар ба түүнээс дээш хөрөнгө оруулалт

Энэ хүрээний хөрөнгө оруулалт нь ихэвчлэн тогтсон бизнесийн худалдан авалт, томоохон ресторан болон зочид буудлын үйлчилгээ, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, салбар бүхий франчайз зэрэг багтана. Илүү өндөр хөрөнгө оруулалт нь илүү өндөр визний зөвшөөрлийн магадлалтай холбоотой гэж үздэг. 

Жишээлэхэд, 500,000 долларын бизнест 100,000 доллар хөрөнгө оруулалт хийвэл 100,000 доллар нь том дүн боловч "их хэмжээний" гэж тооцогдохгүй байж магадгүйг санаж тооцооллоо зөв хийхэд анхаарахыг зөвлөе.


Хөрөнгө оруулалтын бүтцийн сонголтууд

Өргөдөл гаргагчид өөрсдийн E-2 бизнесийн хөрөнгө оруулалтыг хэд хэдэн аргаар бүтцэлж болно.

Франчайз худалдан авалт нь тогтсон брэндээс франчайзын эрх худалдаж авах, виз батлагдахаас өмнө франчайзын хураамж болон анхны шатны төлбөрийг төлөх, виз гарсны дараа барилга болон тоног төхөөрөмжийн гүйцэтгэл зэргийг бүрэн гүйцээх явдал юм. 

Давуу эрхийн хувьцаа худалдан авалт гэдэг нь үйл ажиллагаа явуулж буй бизнесийн 51 хувь буюу түүнээс дээш хувийг эзэмшиж авах явдал юм. Жишээ нь салон, барилгын компани, ресторан, жижиглэнгийн дэлгүүр, автомашины засварын зэрэг нь түгээмэл жишээ юм.

Бизнес бүрэн худалдан авалт нь бүхэлдээ бизнесийг 100% худалдан авах, 

Шинэ бизнес байгуулах гэдэг нь тэгээс эхлэх бөгөөд нарийвчилсан бизнес төлөвлөгөө болон зах зээлийн судалгаа шаарддаг, түрээс болон тоног төхөөрөмжийн худалдан авалт зэрэг тодорхой алхмуудыг харуулах хэрэгтэй. Батлагдахаас өмнөх ердийн эрсдэл нь 40,000-60,000 доллар байх нь элбэг.


Анхаарах сэрэмжлүүлэг

Нийтлэг тохиолддог залилан бол тухайлбал, 150,000 долларын зах зээлийн үнэ бүхий бизнес нь E-2 визийн өргөдөл гаргагчдад зарагдахдаа гэнэт 250,000 доллараар үнэлэгддэг. Энэ нь зориудаар их хэмжээний хөрөнгө оруулалт харуулах шаардлагатай гэдгийг мэдээд борлуулагч тал, брокерууд үнийг хиймлээр хөөргөх явдал багагүй тохиолддог байна.

Магадгүй USCIS хөрөнгө оруулалт нь зах зээлийн шударга үнэ биш гэж тодорхойлж болох ба залилангийн асуудал нь виз татгалзалд хүргэж болно.


Ачаа тээврийн салбарыг сонгохоос сэрэмжлэх

Ачаа тээвэр болон тээврийн салбар нь сүүлийн жилд E-2 визийн өргөдлүүдийн хувьд онцгой өндөр татгалзалтын түвшинтэй байгаа аж.

Энэ салбарт залилангийн байдлаар хууль журам зөрчсөн бизнесүүд ихээр илрэх болсон нь Цагаачлалын албанаас тус салбарт виз мэдүүлэгчдэд түр хугацааны хориг тогтоохоос гадна  хатуу шалгалт хийхэд хүргэсэн. 


Татгалзалд хүргэж болзошгүй алдаанууд


Хязгаарлагдмал бизнес

Бизнес нь зөвхөн хөрөнгө оруулагч болон тухайн гэр бүлийг дэмжих зорилготой байх бөгөөд ажилчид эсвэл өсөлтийн боломжгүй хэмээн дүгнэгдэх тохиолдолд USCIS хязгаарлагдмал гэж үздэг.

Хангалтгүй хөрөнгө оруулалт

Хэрэв хөрөнгө оруулалтын хэмжээ нь бизнесийн өртгөөс хэтэрхий бага эсвэл амжилттай ажиллуулахад хангалтгүй хэмээн дүгнэгдвэл виз татгалзахад хүргэж болзошгүй. Хөрөнгө оруулалт харьцааны шалгуурыг хангаж байгааг баталгаажуулах, хангалттай эргэлтийн хөрөнгө оруулах, эхлүүлэх зардлыг дутуу үнэлэхгүй байх эрсдлээс сэргийлэх боломжтой юм.


Эрсдэлд ороогүй мөнгө

Мөнгө үнэхээр зарцуулагдаагүй эсвэл нөхцөлт хэвээр үлдэх үед USCIS визийг татгалзах боломжтой. Иж бүрэн баримт нотолгоонд үндэслэн харуулсан байдлаар тус эрсдлээс сэргийлэхийг зөвлөе


Идэвхитэй үйл ажиллагааны оролцоогүй бизнес

Пассив хөрөнгө оруулагчид эсвэл хяналтын багцгүй цөөнхийн хувьцаа эзэмшигчдэд боломжгүй юм. Өргөдөл гаргагчид бизнесийн дор хаяж 51 хувийг эзэмших, тодорхой удирдлагын үүрэг болон эрх мэдэл байх, үйл ажиллагааны шийдвэр гаргах эрх мэдлийг баримтжуулан харуулах ёстой.


Муу бичиг баримтын бүрдэл

Хөрөнгө оруулалтын эх үүсвэр, бизнесийн хууль ёсны байдал, эсвэл үйл ажиллагааны төлөвлөгөөг батлах чадваргүй байдал зэрэг нь виз татгалзалд хүргэж болно. Бүх гүйлгээний нарийвчилсан бүртгэл хөтлөх, бизнес байгуулалтын баримт бичгийг хадгалах, өргөн хүрээтэй бизнес төлөвлөгөө боловсруулах, бүх бизнесийн зардлыг хянахыг зөвлөе  


Хэтэрхий оройтож эхлэх

Зөвхөн бизнес төлөвлөгөө болон хийгдсэн тодорхой алхамгүйгээр виз мэдүүлэх нь татгалзалд хүргэдэг. Өргөдөл гаргахаас өмнө түрээс баталгаажуулах, тоног төхөөрөмж худалдаж авах, лиценз авах, ажилчид ажилд авах зэргээр арга хэмжээ авах нь хамгийн оновчтой. Бизнес үйл ажиллагаа явуулж байгаа эсвэл удахгүй ажиллах гэж байгааг бодитоор харуулах. Зөвхөн санаа биш тодорхой ахиц дэвшлийг баримтжуулахад анхаараарай.


Дүгнэлт

E-2 виз нь гэрээт орнуудын бизнес эрхлэгчдэд АНУ-д бизнес байгуулах томоохон боломж олгодог. Гол зарчмууд нь албан ёсны доод хөрөнгө оруулалтын хэмжээ байхгүй ч 75,000-150,000 доллар ихэвчлэн үр дүнтэй байдаг практиг байдгийг ойлгох явдал юм. Хөрөнгө оруулалт нь эрсдэлд орсон бөгөөд бизнесийн өртгөөс харьцангуй их байх ёстой порпорцыг анхаарах. Актив бизнес тохирдог бол пассив хөрөнгө оруулалт тохирохгүй. Франчайз худалдан авалт эрсдлийг багасгаж чадах бас нэгэн оновчтой хувилбар болж чаддаг. Хөөсрөлттэй бизнесийн үнэлгээ болон ачаа тээврийн салбараас (одоохондоо) зайлсхийх. 



Evendow Consulting Fitm нь олон улсын хөрөнгө оруулагчдын E-2 бизнесийн визэнд бүрэн консалтинг үйлчилгээг санал болгон мэргэшин ажиллаж байна. Бидний үйлчилгээнд бизнесийн загварын анализ, хөрөнгө оруулалтын стратегийн төлөвлөлт, бичиг баримт эрсдлийн үнэлгээ, өргөдөл бэлтгэх бүрэн дэмжлэг хамаарна.

Та өөрийн бизнесийн үндсэн концепцийг admin@evendow.com хаягаар илгээж урьдчилсан анализийг ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ имэйлдээ хүлээн аваарай. Бизнесийн төрөл, тооцоолсон хөрөнгө оруулалтын хэмжээ зэрэг дэлгэрэнгүй мэдээллээ бидэнд илгээгээрэй.


E-2 Стратегийн зөвлөх үйлчилгээ

Манай фирмийн 60-90 минутын консалтинг нь зөвхөн таны бизнесийн загварын нарийвчилсан үнэлгээ, хөрөнгө оруулалтын зөвлөмж, эрсдлийн үнэлгээ, бүтцийн зөвлөмж, бичиг баримтжуулалтын суурь шаардлага, цаг хугацааны төлөвлөлт зэргийг дэлгэрэнгүй багтаасан үнэ цэнэ бүхий уулзалт болдог. 


Зөвлөх уулзалтыг байгууллагын Гүйцэтгэх захирал, виз, цагаачлалын мэргэшсэн зөвлөх Нармандах удирдан явуулдаг. Тэрээр мөн АНУ-ын итституцийн бизнесийн мэргэшсэн зөвлөх бөгөөд 7 гаруй жилийн ҮХХ-ийн хөрөнгө оруулалт, менежментийн бизнес, Америкийн Success Magazine-ны Change Maker Finalist 2024-т сонгон шалгарсан зэрэг бодит туршлагадаа үндэслэн ажиллаж байна. 


Бид та бүхэнд тус бичвэрийг цаг гарган уншиж судалж мэдлэгээтээ хувь нэмэр болж хариуцлагатай хандсанд талархал болгон $180 үнэ бүхий консалтинг уулзалтыг 20% хямдралын эрхтэйгээр авахыг санал болгож байна. 


Зөвлөх уулзалт захиалах хүсэх бол энд дарна уу. Тус төлбөрийг бид хэрвээ цаашид хамтран ажиллах тохиолдолд гэрээний төлбөрөөс суутган өгдгөөрөө онцлогтой.




Тодруулга: Тус нийтлэл нь хууль эрх зүйн зөвөлгөө биш бөгөөд мэдлэг мэдээлэл түгээх зорилготой юм. Виз цагаачлалын дүрэм журам хэзээд өөрчлөгдөж болох тул та өөрт тохирсон мэдээлэл зөвөлгөөг дүрэм журмын дагуу дахин шалган баталгаажуулахыг анхаарна уу. Мөн дурьдсан мэдээллүүд жишээ татаж дурьдсан бөгөөд хүн хүний нөхцөл байдал өөр байхыг анхаарна уу.



 
 
 

1 Comment

Rated 0 out of 5 stars.
No ratings yet

Add a rating
Guest
a day ago
Rated 5 out of 5 stars.

Интернет зөндөө ухаад судлаад яваа. Ийм нарийн ширийн чухал зүйлс олдохгүй бна. Консалтинг авчихсан нь дээр юм бна. Баярлалаа.

Like
bottom of page