АНУ-ын аяллын виз гэж хэлж заншсан B1/B2 визийг маш түгээмэл мэдүүлдэг ба амжилтгүй хариу авах тохиолдол багагүй байдаг билээ. Тэгвэл юуны өмнө тус визний мөн чанар, шалгуур үзүүлэлт зэргийг сайтар ойлгож чадвал та өөрийнхөө виз зөвшөөрөгдөх магадлалыг таамаглах буюу амжилттай визний зөвшөөрөл авахад бие даан бэлтгэх бүрэн боломжтой юм.
B1/B2 виз нь түр хугацаагаар бизнес болон аяллаар зорчих хүмүүст зориулсан виз юм.
eVendow Immigration Consulting Firm-д тасралтгүй ирдэг хүсэлтүүдийн нэг бол аяллын виз мэдүүлэгт бэлтгэхэд тусламж хүссэн байдал юм. Гэвч бид ачааллын улмаас аяллын визэнд зөвлөх үйлчилгээг хараахан олон хүнд хүртээмжтэй үзүүлж чаддаггүй боловч энэ удаад тэдгээр хүмүүст мэдээ мэдээлэл түгээн тус болохыг хичээлээ.
Тус визний мэдүүлэгт та өөрөө бие даан бэлтгэх бүрэн боломжтой байдаг тул заавал ямар нэг байгууллага, хувь хүн хөлслөх шаардлагагүй байдгийг зориуд дурдах нь зөв юм.
B1 - Виз - Бизнесийн зорилгоор олгодог ба дараах үйл хэргийг зөвшөөрдөг:
Бизнес уулзалт, хэлэлцээр хийх, мэргэжлийн хуралд оролцох, болон бусад бизнесийн үйл ажиллагаа.
Худалдааны үйл ажиллагаанд оролцох, жишээ нь, худалдааны үзэсгэлэнд оролцох.
Бизнесийн болон мэргэжлийн судалгаа хийх.
Үйлдвэрийг шалгах, үнэлгээ хийх (гэвч бодит ажил эрхлэх эрхгүй)
Аж ахуйн нэгж байгуулах
Компанийн бүтэц тодорхойлох, дүрэм батлах, гэрээ бичих зэрэг үйл ажиллагааг гүйцэтгэж болно.
Та компанид хөрөнгө оруулагч байж болно. Хөрөнгө оруулалтаа удирдах зорилгоор B1 бүлгийн виз ашиглаж болно, гэхдээ үүнд зөвхөн бизнесийн стратеги төлөвлөгөө гаргах зэрэг үйл ажиллагаа хамаарна.
B2 - Виз - Аялал жуулчлалын зорилгоор олгох ба дараах үйл хэргийг зөвшөөрдөг:
Аялал жуулчлал, амралт, эмнэлгийн үйлчилгээ авах зорилгоор.
Найз нөхөд болон гэр бүлээ эргэх, соёлын арга хэмжээнд оролцох гэх мэт зорилготой байх боломжтой.
Соёлын арга хэмжээнд оролцох, музей үзэх, соёлын дурсгалт газар үзэх. Гэвч соёлын арга хэмжээнээс орлого олох эрхгүй.
Эмнэлгийн үйлчилгээ авах.
Ажлын бус мэргэжлийн бус сургалтанд хамрагдах (жишээ нь, хобби, сонирхлын курсууд).
Визний хугацаа:
Визний хүчинтэй хугацаа нь 1-10 жил хооронд байж болно, гэхдээ нэг удаагийн аяллаар зорчих хугацаа 6 сараас хэтрэхгүй байх ёстой ба тус хугацааг Цагаачлал ба Гаалийн Хэрэг Эрхлэх Алба (U.S. Customs and Border Protection буюу CBP) тогтоодог.
Өргөдөл гаргах процесс:
DS-160 маягтыг бөглөх.
Визний хураамж төлөх.
Визний ярилцлагад орох.
Зөвшөөрөгдөхгүй үйлдэл:
Компанид ажиллах эсвэл идэвхтэй оролцох (цалин авах, өдөр тутмын үйл ажиллагаанд оролцох) нь B1/B2 визний нөхцөлийг зөрчиж болох тул хууль бус үйлдэл болно.
Компанийн удирдлагын болон ажиллах үйл ажиллагааг явуулах үүрэг гүйцэтгэх боломжгүй. Цалин болон орлого хүлээн авах нь B1/B2 визний зорилгыг зөрчсөн хэрэгт тооцогдоно.
Байнгын оршин суугч болох оролдлого шууд хийх.
АНУ-ын Цагаачлалын албаны офицерууд визний нөхцөлийг хатуу чанд мөрдөж ажилладаг учраас B1/B2 визийн зорилгоо зөрчихгүй байх ёстой. Хэрэв та визний зорилгоо өөрчлөн байнгын оршин суух эрх хүсэх бол зарим чухал нөхцөлүүдийг хангаж буй тохиолдолд та визээ өөрчлөх хүсэлт албан ёсоор гаргах боломжтой байдаг.
Хэрвээ таны зорилго өөрчлөгдсөн бол 90 хоногийн дүрмийг баримтлах шаардлагатай.
90-хоногийн дүрэм нь АНУ-ын Цагаачлалын алба (USCIS) болон Гадаад хэрэг эрхлэлтийн яам (DOS)-наас гаргасан удирдамж юм. Энэ дүрэм нь түр хугацааны визээр орсон гадаадын иргэдийн визний зорилго өөрчлөгдөхөд анхаарах зарчмын нэг хэсэг юм.
Хэрэв түр хугацааны визээр (жишээ нь B1/B2 виз) АНУ-д орсноос хойш эхний 90 хоног дотор визний зорилгоо өөрчилж (жишээ нь, ажиллах эсвэл байнгын оршин суух эрх хүсэх), тэр хүсэлт нь батлагдсан бол USCIS болон DOS нь тухайн хүний анхны зорилгыг хууль бус гэж үзэж болохыг сайтар анхаараарай.
АНУ-ын виз, цагаачлалын асуудлаар та шаардлагатай гэж үзвэл мэргэжлийн хуульч эсвэл мэргэжлийн туршлага бүхий консалтинг үйлчилгээ үзүүлэгчидтэй хамтран ажиллаж алхам бүрийн мэдээлэлтэй байж, зөв цаг хугацааны төлөвлөлттэй ажиллаж, эрсдэл гаргаж санаатай болоод санамсаргүй байдлаар хууль, дүрэм зөрчихгүй байх нь хамгийн чухал юм.
Хэрвээ та аль хэдийнэ АНУ-д ирсэн ба аяллын визнийхээ хугацаанд дараагийн виз болон оршин суух эрх хүсэхээр санаа бодол, төлөвлөгөөгөө өөрчилсөн бол энд дарж LevelUp Consultation зөвлөх үйлчилгээг авах боломжтой. Харин, хараахан ирээгүй байгаа бол энд дарж Window-Consultation зөвлөх үйлчилгээний цаг захиалж eVendow-ийн мэргэжилтнүүдтэй зөвхөн өөрт тохирох гаргалгааг хамтдаа гаргахыг зөвлөж байна.
Тус мэдээлэл хуулийн зөвөлгөө биш ба мэдээ мэдээлэл хүргэх зорилготой болно.
Мэдээллийн эх сурвалжийг дараах хуудсаас үзэх боломжтой.
USCIS-ийн албан ёсны сайт: USCIS.gov
Гадаад Хэрэг Эрхлэлтийн Яамны Удирдамж: travel.state.gov
Амжилттай визээ сунгасандаа үнэхээр баяртай байна. Баярлалаа танай хамт олонд.